COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл

2019 оны 7 сарын 17

ТЭТГЭЛЭГ зурган илэрцүүд

Гадаад улсад суралцах хүсэлтэй, эсвэл гадаадад мэргэжил дээшлүүлэхээр зорьж буй залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор энэ өдрүүдэд зарлагдсан байгаа 2019-2020 болон 2020- 2021 оны хичээлийн жилийн Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит зарим тэтгэлэгт хөтөлбөрөөс хүргэж байна.

АНУ-Д СУРАЛЦУУЛАХ “HUBERT HUMPHREY FELLOWSHIPS” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Энэхүү хөтөлбөр нь 1978 оноос эхлэн АНУ-д боловсролын зэрэг эзэмшихгүй буюу хурдан хугацаанд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуусын дунд зарлагдаж эхэлжээ.

Тус тэтгэлэгт хамрагдсанаар 10 сарын хугацаанд АНУ-н шилдэг их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцаж, ур чадваруудаа нэмэгдүүлэх боломжтой.

Материал хүлээн авах хугацаа нь 2019 оны аравдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд 200 хүн шалгаруулна.

Тавигдах шаардлага:

  • Бакалавлын зэрэгтэй байх
  • Таваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байх
  • АНУ-д өмнө нь  суралцаж байгаагүй байх
  • Олон нийтийн болон сайн дурын ажилд оролцож байсан туршлагатай байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

АВСТРАЛИЙН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Австралийн Засгийн газрын Боловсролын яамны Судлаач бэлтгэх хөтөлбөр нь тус улсын Flinders их сургуультай хамтран чадварлаг судлаач бэлтгэх зорилгоор жил бүр тэтгэлэг зарладаг.

Энэхүү тэтлэглэгт хамрагдсанаар Flinders их сургуулийн судалгааний Магистр болон Докторын хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй суралцах боломжтой болох юм.

Материалыг 2019 оны наймдугаар сарын 9-нд хүлээж авах бөгөөд 10 хүн шалгаруулна. Магистр доктороос хамаараад хугацаа нь 2-3 жил байна.

Тавигдах шаардлага:

  • Flinders University-ийн аль нэг судалгааны Магистр, Докторын хөтөлбөрийн шаардлагыг хангасан байх
  • TOEFL эсвэл IELTS оноотой байх
  • Австралид урьд өмнө суралцаж байгаагүй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

 
ЯПОН УЛСЫН АНАГААХ УХААН, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ

Монгол Улсын БСШУСЯам,  Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль /АУНХИС/ хооронд 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлажээ.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулна.

Материалыг 2019 оны наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 13-ны өдөр хүртэл бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 507 тоот өрөөнд 09:00-11:30 хооронд хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг /эндээс авна уу/

/Анкетыг энд дарж авна уу

БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь гадаадын шилдэг, авьяаслаг оюутан залуусыг Солонгос улсад дээд боловсролын байгууллагад өндөр төвшний хөтөлбөрт суралцах боломжийг олгох хөтөлбөр санал болгох замаар дэлхийн ирээдүйн манлайлагч нарыг дэмжих, олон улсын боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр болно.

Тавигдах шаардлага

  • Сонгон шалгаруулж буй жилийн гуравдугаар сарын 1-нээр тооцоход 25-аас доош насны байх.
  • Сонгон шалгаруулж буй жилийн гуравдугаар сарын 1-нээр тооцоход бага, дунд, ахлах сургуулийн бүх сургалтыг дүүргэсэн (төгсөх гэж буй) байх. Материалыг есдүгээр сард хүлээн авна.
  • Жил бүр бакалаврт суралцах бол есдүгээр сард бүртгэдэг бол ахисан түвшинд суралцах хүсэлтэй хүмүүсийг хоёрдугаар сард материалыг нь хүлээж авдаг аж.

Суралцах хугацаа нь магистр гурван жил, бакалавр болон доктор дөрвөн жил байх юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

ИТАЛИ УЛСАД СУРАЛЦУУЛАХ “SNS PHD SCHOLARSHIPS” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Scuola Normale Superiore их сургуулиас зарлаж буй “SNS PhD Scholarships” тэтгэлэг нь тус сургуулийн Докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй судлаачдын дунд зарлагдаж буй бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн сонгосон хөтөлбөрт үнэ төлбөргүй, тэтгэлэгтэй суралцах боломжтой болох юм.

Scuola Normale Superiore их сургууль нь 1810 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Хүмүүнлэгийн ухаан, Шинжлэх ухаан, Улс төр болон нийгмийн шинжлэх ухааны гурван салбар сургууль бүхий Итали Улсын тэргүүлэх судалгааны сургуулиудын нэг юм.

Материалыг наймдугаар сарын 29-нд хүлээн авах бөгөөд 68 хүн шалгаруулна. Хичээл арваннэгдүгээр сард эхэлнэ.

Тавигдах шаардлага:

  • 2019 сарын аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр Магситрын зэрэгтэй байх;
  • 1989 оны аравдугаар сарын 31-ний өдрөөс хойш төрсөн байх

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

АНГЛИЙН ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛАХ “RHODES GLOBAL SCHOLARSHIPS” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

“Rhodes” санг 1902 онд Английн бизнесмен Cecil John Rhodes санаачлан энх тайван, сайн сайхныг бусдад түгээх шилдэг оюутнуудыг Оксфордын их сургуульд суралцуулах үндсэн зорилгын хүрээнд үүсгэн байгуулжээ. Тус сан нь Оксфордын их сургууль дахь хамгийн анхны тэтгэлгүүдийн нэг бөгөөд дэлхийн шилдэг их сургуульд үнэ төлбөргүй, сар бүрийн стипенттэй суралцах боломжийг олгодог.

Энэхүү тэтлэглэгт хамрагдсанаар Oксфордын их сургуульд Магистрын хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй суралцах боломжтой.

Материалыг 2019 оны долоодугаар сарын 31-нд хүлээж авах бөгөөд ердөө хоёр хүн шалгаруулна. Хичээл 2020 оны аравдугаар сараас эхэлнэ. Хөтөлбөрөөс хамаарч суралцах хугацаа 1-2 жил байна.

Тавигдах шаардлага:

  • 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаах 19-25 настай байх;
  • 2020 оны долоодугаар сарын байдлаар бакалаврын зэргээ доод тал нь 3.7 (4.0 хүртэлх үнэлгээний системээр) голчтойгоор хүртсэн байх;
  • Суралцах хөтөлбөрөөс шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Тус сургуулийн Магистрын хөтөлбөрүүдийг харах бол энд дарна уу.

ХБНГУ-Д СУРАЛЦУУЛАХ “DAAD” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

 

Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) нь жил бүр олон улсын 140 мянга гаруй оюутанд ХБНГУ-ийн их, дээд сургуульд суралцан судалгаа, эрдмийн ажлаа хийхэд дэмжлэг үзүүлдэг боловсролыг санхүүжүүлэгч томоохон байгууллага юм.

Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар та ХБНГУ-н 365 гаруй их, дээд сургуулийн Магистр эсвэл Докторын хөтөлбөрийг сонгон суралцах боломжтой.

Материалыг сонголсон сургууль, хөтөлбөрөөс шалтгаалан 8-10 дугаар сард хүлээн авна. Суралцах хугацаа магистр 1-2 жил байх бол доктор 3-4 жил байна.

Тавигдах шаардлага:

  • Ямар нэг байгууллагад суралцах гэж буй чиглэлээрээ хоёр жил ажилассан туршлагатай байх;
  • Бакалавр, магистрын зэрэг хүртсэнээс хойш зургаан жил өнгөрөөгүй байх ;
  • Суралцах хөтөлбөр нь Герман хэл дээр явагдах бол – Герман хэлний B1 түвшин;
  • Суралцах хөтөлбөр нь англи хэл дээр явагдах бол – IELTS 6, IBT TOEFL 80 оноотой байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 

 

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605889
5 эможи

Зочин
2019-07-18 09:02
Өндөр голчтой , англи хэлний түвшин байгаад ч авлига өгч чадахгүй ардын хүүхэд тэтгэлэгт ордоггүй юм байна лээ.
ляля
2019-07-17 16:03
Материалыг 2019 оны долоодугаар сарын 31-нд хүлээж авах бөгөөд ердөө хоёр хүн шалгаруулна. Өнөөдөр хэдэн билээ? Төрийн ажлыг ингэж хийж болжоогоомуу таанууд??? Өөрсдийгөө луйварчин гэдгээ ингэж нотлох шаардлага бна уу
keyboard_arrow_up