COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЖАГСААЛ: Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх хугацаатай шаардлагыг БСШУСЯ-нд хүргүүллээ

2019 оны 6 сарын 26

Arslan.mn

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх 48 цагийн хугацаатай шаардлагыг БСШУСЯ-нд хүргүүллээ. 

Багш нарын төлөөлөл БСШУСЯ-ны гадна жагсаж, багш нарыг орон сууцжуулж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, багш нар хүү багатай зээлийн хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхийг шаардлаа. 

Arslan.mn

Мөн багш нарын ажлын байрны ачааллыг бууруулж, 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс багшийн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх, эрэгтэй багш 55, эмэгтэй нь 50 насандаа тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлэхийг шаардсан юм. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ. 

Arslan.mn

Жагсаалд оролцсон багш нарын төлөөлөл хэлэхдээ, “Яамнаас багш нарын ачааллыг бууруулна гэсэн ч бодитоор буураагүй. Цалин нэмсэн ч шатахууны үнэ нэмэгдсэнээр хэрэглээний барааны үнэ өссөн учир цалингийн нэмэгдэл амьдралд нь нөлөөлөөгүй” гэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
605267
10 эможи

keyboard_arrow_up