7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Энэ зун 1000 оюутныг 21 аймаг, есөн дүүрэгт АЖЛЫН БАЙРААР зуучилна

админ
2019 оны 6 сарын 24

Arslan.mn

“Ажилтай оюутан хөтөлбөр” өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд оюутныг зуны амралтаараа болон хичээлийн хажуугаар хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөл болон ажил олгогч аж ахуйн нэгжүүдийн уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д боллоо. Одоогийн байдлаар Монгол Улсад 95 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцаж байна. Эдгээр залууст санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахад нь туслах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Ажилтай оюутан” хөтөлбөрийг санаачилжээ.

Arslan.mn

Хөтөлбөрт ХНХЯ, МҮХАҮТ болон танхимын гишүүн аж ахуйн нэгж байгууллагууд оролцон дэмжин ажиллаж байна. Одоогийн байдлаар 200 гаруй аж ахуйн нэгж хөтөлбөрт оролцох саналаа илэрхийлсэн. Оуюутнууд есдүгээр сар хүртэл бүтэн цагаар ажиллах боломжтой. Хичээл эхлэхээр цагийн ажлын байр мөн яригдах ба нэг удаа яваад дуусахгүй. Жил бүр хэрэгжүүлэх хөтөлбөр болгохын төлөө ажиллана. Өнөөдрийн байдлаар 400 гаруй оюутан "Ажилтай оюутан хөтөлбөр"-т бүртгүүлсэн байна гэдгээ албаны хүмүүс уулзалтын үеэр онцоллоо.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ зун 1,000 оюутныг Монголын 21 аймаг, есөн дүүрэгт ажлын байраар зуучлахаар ажиллаж байгаа аж.

Arslan.mn

 

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605183
0 эможи

Khulan
2019-06-24 19:04
yaj burtguuleh we
keyboard_arrow_up