COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг өнөөдөр тарааж байна

2019 оны 6 сарын 23

Arslan.mn

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ сарын 20-ны өдөр дуусаж,  шалгалтын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвийн сайтад бүрэн байршуулжээ. 

Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг  /2019.06.22/ эхлэн тарааж байна. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас батламж хуудсаа авах бол орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авна. Харин нийслэл хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авах боломжтой. 

Зөвхөн өөрийнхөө дүн оноог харах бол бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хаягийн шалгуулагчийн булангаар нэвтэрч харах боломж байна. Анх удаа шилэн технологи ашиглан шалгуулагчдын дүнг гаргасан энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад 18130 шалгуулагч бүртгүүлсний 80.2 хувь нь энэ оны төгсөгч 19.8 хувь нь өмнөх оны төгсөгч байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605126
0 эможи

keyboard_arrow_up