7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭЕШ: Өнөөдөр Хими, Газар зүй, Англи хэлийн шалгалтаар үргэлжилж байна

админ
2019 оны 6 сарын 18

Arslan.mn

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” 2019 оны 06-р сарын 17-ны өдөр орон даяар Улаанбаатар хотын цагаар 09:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлсэн. Энэ жил ЭЕШ-д нийт 18130 шалгуулагч бүртгүүлсэн ба нийт шалгуулагчдын 80,2 хувь нь энэ оны төгсөгч, 19,8 хувь нь өмнөх оны төгсөгч байна.

 2019 оны ЭЕШ-ыг орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 шалгалтын төвд технологийн дэвшлийг ашиглан “Шууд засалт”-ыг зохион байгуулан ажиллаж байна. 

Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Шалгуулагчид өөрийн анхны оноогоо мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mn цахим хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтой. 

ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг 2019 оны 06-р сарын 21-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан” хэсэгт байршуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604908
0 эможи

keyboard_arrow_up