7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр орон даяар зэрэг эхэлсэн ЭЕШ-ын хариуг ШУУД СОНСОЖ байна

админ
2019 оны 6 сарын 17

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсөж байгаа бөгөөд шууд засалтын шилэн технологийг ашиглаж буй анхны төгсөгчид болж байгаа гэдгээрээ онцлогтой болж байгаа юм.

Тодруулбал, Шалгуулагчид шалгалтаа өгч дуусаад шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг хараад шууд дүнгээ сонсох боломжтой юм.

Arslan.mn

ШАЛГАЛТАА ӨГЧ ДУУСААД МАТЕРИАЛАА ШУУД ЗАСУУЛНА

Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог бол шууд засалтын шилэн технологи юм. Боловсролын үнэлгээний төвд уг технологид шаардагдах тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс нийт 50 машин авч өгчээ.

Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой учраас нэгдсэн журмаар шалгуулагчдыг харандаагаар хангаж байгааШалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Arslan.mn

ШАЛГАЛТЫН ТӨВИЙГ 32 БОЛГОЖ ЦӨӨЛЖЭЭ

Энэ жил нийт төгсөгчдийн тоо бага байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд шалгалтын байрыг цөөлжээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 50 байсан шалгалтын төвийг энэ жил 32 болгон цөөлсөн байна. Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52,84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид тав болон 23-р сургуулиудад ЭЕШ өгнө.

ЭЕШ ӨГӨХӨӨР ИРЭХДЭЭ ЮУГ БҮРДҮҮЛЭХ ВЭ

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх /төрсний гэрчилгээ, түүнтэй адилтгах бичиг баримт/
Бүртгэлийн хуудас
Суудлын хуваарь /хэвлэмэл байдлаар/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

ШАЛГУУЛАГЧИД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРААРАЙ
  • Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
  • Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
  • Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
  • Их хэмжээний шингэн уухгүй байх
  • Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
  • Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604861
0 эможи

Зочин
2019-06-17 11:57
сонирхолтой
keyboard_arrow_up