COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: ЭЕШ-2019 шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал

2019 оны 6 сарын 13

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар энэ сарын 17-20-ны өдрүүдэд явагдана. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Тодруулбал,нийслэл хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52,84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид тав болон 23-р сургуулиудад ЭЕШ өгнө.

Орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарсан байна.Үүнд:

  •  Архангай аймагт "Хүмүүн" цогцолбор сургуульд,
  • Баян-Өлгий аймагт 3-р сургуульд,
  • Баянхонгор аймагт "Номгон" цогцолбор сургуульд,
  • Дархан-Уул аймагт "Оюуны ирээдүй",
  • Дундговь аймагт "Эрдмийн далай" цогцолбор сургуульд,
  • Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд,
  • Орхон аймагт 4-р сургуульд,
  • Хөвсгөл аймагт "Ирээдүй 21-р зуун" сургуульд,
  • Багануур "Гүнгалуутай" цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд  ЭЕШ өгөх тов гарчээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт-2019 шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2019 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна/

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604304
0 эможи

keyboard_arrow_up