COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Принстоны их сургууль +Тэдний үнэгүй 16 онлайн курс

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

Принстоны их сургууль нь 1746 онд анхны 4 их сургуулийн нэг болон байгуулагдсан бөгөөд АНУ-ын баруун эргийн Нью Жэрси Мужын Принстон хотод байрладаг бөгөөд АНУ-ын 50 мужын 1000 гаруй их сургуулиуд дунд тэргүүлдэг гэдгээрээ нэр хүндтэй болсон. 2018-2019 онд 8000- гаруй оюутан суралцаж байгаагаас  23 хувийг гадаад оюутнууд эзэлж байлаа.

Принстоны их сургууль шинээр нээлт хийх, мэдлэгийг дамжуулах, боловсрол олгох үйл явцаараа хамгийн өндөр түвшинд хүрэхийг эрмэлздэг. Тус сургууль оюутнууддаа хичээлийн болон хичээлээс гадуурхи бусад нөөцүүдээр хангаж тэдэнд сурлагын өндөр амжилт үзүүлэх, манлайлах байр сууринд бэлтгэхэд нь тусалдаг онцлогтой. Архитектурын сургууль, Инженерчлэл болон Шинжлэх ухааны сургууль, Олон нийтийн, олон улсын үйл ажиллагааны Вүүдров Вилсоны сургуулиуд харьяалагддаг бөгөөд 34 факультеттэй томоохон сургууль юм.

Төгсөгчдөөс 35 нь Нобелийн шагнал, 17 нь Шинжлэх ухааны үндэсний медаль, 3 нь Үндэсний хүмүүнлэгийн медаль хүртсэн ба суут эрдэмтэд болон алдартай улс төрчид хичээл заадаг уламжлалтай ажээ.

Принстоны элсэлтийн алба материалаа өгсөн нийт хүүхдүүдийн долоон хувьд л элсэх эрх олгодог байна. Мэдээж SAT шалгалтын өндөр оноотой байх хэрэгтэй. (Унших бичиг 690-790, Математик 710-800 оноо)

Видео: Принстоны их сургуулийн түүх

Үнэгүй 16 онлайн курс

Принстоны их сургууль бол дэлхий дээрх нэр хүндтэй институцийн нэг бөгөөд Альберт Эйнштейн, Жон Наш, Жорж Дантес, Ану Деатон нарын суралцаж байсан сургууль юм.

Яагаад бид тэдний адил тус их сургуульд суралцан00 амжилт өөд тэмүүлж болохгүй гэж. Үүний тулд танд эдгээр онлайн сургалтууд хэрэг болно. Эдгээр нь бүгд үнэ төлбөргүй бөгөөд ганцхан Англи хэлний мэдлэг л танд хэрэгтэй. Та яг одоо Принстоны Их Сургуулий Нээлттэй онлайн курсын сургалтанд бүртгүүлж цагийг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй.

    1. Алгоритмууд, I хэсэг
    2. Алгоритмууд, II хэсэг
    3. Алгоритмуудын дүн шинжилгээ
    4. Аналитик комбинаторууд
    5. Bitcoin болон Cryptocurrency технологи
    6. Буддизм ба орчин үеийн сэтгэл судлал
    7. Компьютерийн архитектур
    8. Altruism
    9. Дэлхий судлал
    10. Төрийн ажил
    11. Зургийн сүлжээ: Тооцоолгүй зарчмууд
    12. Дайны тухай ойлголтууд
    13. Piano шинэчлэлт
    14. Програм хангамж Defined Networking
    15. Бүтцийн инженерийн урлаг: Гүүрнүүд
    16. Кейс судлал
Эх сурвалж: oneminute.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604264
1 эможи

Зочин
2020-03-03 05:57
keyboard_arrow_up