COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Финланд улс боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэх болсны 14 шалтгаан

2019 оны 5 сарын 30

Arslan.mn

Финланд хүүхдүүд сургуульдаа үнэ төлбөргүй суралцдаг бөгөөд өдрийн хоол, аялал, бичиг хэрэг гэх мэт зүйлсийг цаанаас нь өгдөг. Хэрвээ сурагчид сургуулиасаа 2 км-ээс хол зайд амьдардаг бол сургуулийн автобус үйлчилдэг бөгөөд тэдний бүхий л зардлыг улсаас нь даадаг юм. Энэ нь улсын төсвийн 12,2 хувийг бүрдүүлдэг ажээ.

2. Хичээлийг хүүхэд бүрийн онцлогт тааруулж заадаг

Хүүхдүүд нэг хичээл дээр өөр өөрийн онцлогоосоо шалтгаалж бие биеэсээ ондоо үүрэг даалгавар биелүүлдэг. Учир нь хүүхэд бүр бие сэтгэл, оюун ухааны хувьд адилгүй байдаг бөгөөд бүх зүйл дээр адилхан амжилт гаргадаггүй. Тиймээс ч хичээлээ хийж чадахгүй байгаа хүүхдэд багш нь тусгайлан онцгой даалгавар бэлддэг аж.

Энд хүүхэд бүр сонирхлоо дагаж, өөрсдөө хичээлээ сонгож үздэг. Хэрвээ хүүхдэд хичээл нь таалагдахгүй бол тэр цаг дээрээ дуртай номоо уншиж, зураг зурсан ч болдог гэнэ.

3. Хүүхэд бүрийн дүнг зөвхөн өөрт нь л хэлдэг

Финландын сургуулиуд хүүхдийн сурлагыг 10 онооны системээр дүгнэдэг хэдий ч гуравдугаар анги хүртэл огт дүн тавьдаггүй. Харин 3-7 дугаар ангийн хооронд “дундаас-онц” хэмээх дүн тавьдаг. Гэхдээ хүүхэд дүнгээ зөвхөн өөрөө л мэддэг аж. Мөн хүүхдийг муу дүн авлаа хэмээн зэмлэдэггүй. Учир нь тэд хүүхдийг бусдын өмнө загнавал сурах хүсэл нь үгүй болдог гэж үздэг ажээ.

4. Хичээл дээрээ унтлагын хувцастай ч ирж болно

Финландад хүүхдүүд сургуульдаа хүссэн хувцсаа өмсөж болно. Тэд сурагчийн дүрэмт хувцас өмсдөггүй бөгөөд ихэвчлэн анги дээрээ хөл нүцгэн байдаг гэнэ шүү.

5. Хичээл дээр хүүхдүүд буйдан, хивс зэрэг дээр сууж болно

Энд хүүхдүүд хичээл дээрээ заавал ширээний ард номхон суух шаардлагагүй байдаг бөгөөд буйдан дээр хэвтэж эсвэл газар суусан ч болдог. Харин дулааны улиралд гадаа, зүлгэн дээр хичээлээ хийдэг аж.

6. Гэрийн даалгавар маш бага өгдөг

Финланд багш нар хүүхэд гэртээ байхдаа ширээний ард сууж хичээлээ хийх бус харин ээж, аавтайгаа амрах ёстой гэж үздэг. Тиймээс ч тэдэнд маш бага хэрнээ сонирхолтой гэрийн даалгавар өгдөг юм. Эмээ өвөөтэйгөө ямар нэгэн сэдвээр яриа хийх гэх мэт.

7. Улирлын шалгалт авдаггүй

Финланд багш нар “Хүүхдийг амьдралд ч тэр, шалгалтад ч бэлдэж болно. Харин бид эхнийхийг нь илүү чухалчилдаг” гэж хэлдэг. Тиймдээ ч улирлын эцсийн шалгалт авдаггүй бөгөөд өөрсдөө бага зэрэг сорилт бэлдэж хүүхдүүддээ өгдөг байна. Тэнд зөвхөн 16-аас дээш насны хүүхдүүд л шалгалт өгдөг.

8. Зарим сургуульд ерөнхий эрдмийн хичээл заадаггүй

Финляндын боловсролын системд сүүлийн үед өөрчлөлт гарч зарим сургуулиуд ерөнхий эрдмийн хичээлийг огт заахаа больжээ. Эдгээр сургуульд хүүхдүүд тоо, эх хэл үзэхээс илүүтэйгээр нэг сэдвийг олон талаас нь нарийн судалдаг юм. Жишээ нь, дөрвөгсдийн тухай хичээл үзлээ гэхэд түүнийгээ газар зүй, түүх, соёл гэх мэт олон өнцгөөс харж судалдаг ажээ.

9. Маш урт завсарлагаа

Тэд хичээл дээрээ буйдан дээр тухлан сууж, гуталгүй энд тэнд үсэрч харайж болдгоос гадна  хичээлийнхээ дундуур 15 минут завсарладаг.

10. Багш нар нь маш догь

Хельсинкийн их сургуулийн багшийн ангид жилд ердөө 20 оюутныг л авдаг. Учир нь сургуулийн багш болох хүсэлтэй оюутнуудын тоо боломжтой ажлын байрнаас 10 дахин их байдаг юм. Харин багшийн дундаж цалин 3500 евро байдаг. Тийм ч болохоор Финляндад багшийн мэргэжил маш өндөр шалгууртай хийгээд нэр хүндтэй үүрэг хүлээдэг бөгөөд шилдгийн шилдгүүд л хүүхдэд боловсрол олгодог аж.

Мөн багш нарт заах ёстой хичээлийн төлөвлөгөө байдаггүй бөгөөд тэд өөрсдөө түүнийгээ боловсруулдаг. Үүнээс гадна багш бүр хичээл дээрээ туслахтай байдаг гэнэ шүү.

11. Энд хүүхдийг зөвхөн амьдралд хэрэгтэй зүйлд л сургадаг

Финландын сургуулиуд хүүхдүүддээ цаашдын амьдралд нь хэрэгтэй зүйлсийг л заадаг. Усанд сэлэлтийн хичээл дээр хүүхдүүд хүн живж үхэхэд ямар шинж тэмдэг илэрдэг болохыг судалдаг бол хөдөлмөрийн хичээл дээр нь тэдэнд хоол хийж, юм оёхыг заадаг. Мөн байгаль орчинтойгоо хэрхэн зүй зохистой харьцах ёстой тухай хичээлийг чухалчлан авч үздэг. Тэнд хүүхэд бүрийн зайлшгүй мэдэх ёстой зүйл нь хэрхэн шинэ зүйлсийг сурч, нийгэмдээ амархан дасан зохицох чадвар байдаг ажээ.

12. Бүх сургуулиуд хоорондоо ямар ч ялгаагүй

Финландад хүүхдүүд гэртэйгээ хамгийн ойр сургуульд л явдаг. Энд элит болон жирийн гэх мэт сургуулийн ялгаа байхгүй. Тухайн хүүхэд ямар ч гарал үүсэлтэй байсан юугаар ч дутахгүй, бүгд ижилхэн чанартай боловсрол эзэмшиж чаддаг.

13. Сурагчид өдрийн хоолондоо юу хүссэнээ иддэг

Финланд сурагчид өдрийн хоолондоо юу хүссэнээ идэж болдог бөгөөд хоол нь үнэгүй юм. Сургуулийн цахим хуудас дээр тухайн өдрийн хоолны орц, цэс тавигддаг бөгөөд хүүхэд юу дуртайгаа сагсандаа хийгээд, таалагдсанаа иддэг.

14. Сургуулийн үдэшлэг

Сурагчид заримдаа унтах мешокоо бариад багш нартайгаа хамт сургууль дээрээ хонодог. Ингэхдээ тэд хүссэнээ идэж, кино үзэж, зааланд тоглож болдог юм. Ийм сайхан чөлөөтэй, хүүхдийн төлөө бүхнийг зориулдаг сургуульд ямар эцэг, эх хүүхдээ явуулахгүй байж чадах билээ.

Бонус

Финландын зарим номын санд хүүхдийг уншихад нь тусалж, хань болдог нохой байдаг. Хүүхдүүд нохойгоо хажуудаа суулгаад тэдэнд ном уншиж өгснөөр цаашид унших дур хүсэл нь нэмэгддэг ажээ.

Эх сурвалж: Caak.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
16
haha an post
2
wow an post
12
yay an post
4
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
604174
67 эможи

keyboard_arrow_up