COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх аяны хүрээнд сургуулийн эмч нарт сургалт зохион байгуулав

2019 оны 5 сарын 24

Arslan.mn

“Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” аян явагдаж байна. Тус аяны хүрээнд улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтан нарт сүрьеэгийн халдварын өнөөгийн байдал, оношилгоо эмчилгээ, халдвар авсан тохиолдолд өвчлөхгүй байх болон урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл мэдлэг олгох сургалтыг  өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа.  

Arslan.mn

Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй эмч, нийгмийн ажилтан хамрагдаж байна. Сургалтад хамрагдсан эмч, нийгмийн ажилтан нар багш, эцэг эхчүүдэд амралтын хугацаанд хүүхдийг чийрэгжүүлэх даалгавар өгөн намар болон өвөл ихээр тохиолддог амьсгалын замын халдвар, түгээмэл тохиолдож байгаа сүрьеэгийн халдвараас сэргийлэх болон өвчлөлийн тоог бууруулахад чиглэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах юм. 

Агаарын бохирдол, хүн амын нягтаршил их байгаа өнөө үед хүүхдийн дархлааны тогтолцоог хамгаалах нь чухал болохыг мэргэжилтнүүд хэллээ.

Arslan.mn

Манай улсад жил бүр 400 орчим хүүхэд сүрьеэгээр өвчилж байгаа нь нийт өвчлөлийн 10% орчмыг эзэлж байна. Дэлхийн дундаж 7.1% байна.

Сургуулийн насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар нэмэгдэж дэлхийн жишигтэй харьцуулахад харьцангуй өндөр байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж:  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам   ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603935
0 эможи

keyboard_arrow_up