COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ном таныг хэрхэн бүтээдэг вэ? + Өөрт тохирох номоо сонгох нь + Унших үед танд юу тохиолддог бол…

2019 оны 5 сарын 24

“Ертөнцөд сайхан ном олон бий. Гэвч эдгээр номыг уншиж чаддаг зөвхөн тийм хүмүүст л сайхан ном байж чадна” – М.Горький

 “Би номоос бэлээхэн уншчих зүйлийг тархиндаа шууд хуулбарладаггүй”- А. Эйнштейн

 “Унших нь хүмүүсийн харилцан итгэлцлийг төрүүлдэг” -Нью Йоркийн их сургуулийн судалгаа

Arslan.mn

Ном таныг хэрхэн бүтээдэг вэ?

Дүрслэн бодох нь биднээс илүү зүйл харсан, бидний хараагүйг харсан, бусдын нүдээр харах, биднээс илүү зүйл мэдэрсэн хүмүүстэй хамт мэдрэх боломжийг олгодог. Түүнчлэн таны сонирхож, хайж буй мэдлэгийг давж, эргэцүүлэлд хөтлөх нь номын хамгийн давуу чанар юм. Ингэснээр та өөрийн үзэл бодол, өнгө төрх, ертөнцийг бий болгох болно. Ном хүн бүрийг өөр өөрийн бодолтой өвөрмөц болгодог зүйл юм.

Ном унших нь үгийн баялаг нэмэгдэж, анхаарал төвлөрүүлэх чадвар дээшилж, хийсвэр сэтгэлгээ нэмэгдэх, стресс буурах, нас уртсах зэрэг олон сайн талтай.

Өөрт тохирох номоо сонгох нь

Номоо зөв сонгож уншуулах нь чухал. Буруу хоол идсэнээс болж хорт хавдар тусдаг. Яг үүнтэй адил оюун ухааны бүтээлийг зөв сонгох хэрэгтэй. Зөвхөн нэг төрөл биш, түүхэн, адал явдалт, сонгодог, шинжлэх ухаан, хувь хүн хөгжүүлэх зэрэг төрөл бүрийн ном унших нь өөрийгөө нээх, олоход илүү тусалж ойртуулдаг.

Ялангуяа гүн ухаанд суурилсан, сэтгэлгээний ном унших нь их ач холбогдолтой. Социализмын  үед иймэрхүү гүн ухааны номуудыг “чи хэнийг хэлээд байна” гэж далд санааг нь хориглоод бичүүлдэггүй байсан. Өөрөөр хэлбэл далд санаа, оюун ухааныг өөртөө төвлөрүүлж байдаг ном юм. Гүн ухааны хөрс суурьтай бичигдсэн ном нь хүн бүрийг өөр өөрөөр хөгжүүлэх увдастай.

Номыг сонгохдоо урьдчилан танилцан, гүйлгэн харах, хэсэгчилсэн унших, боловсруулж унших зэрэг аргаар одоо хэрэгцээтэй эсэхийг мэдэж болно. Мөн гарчиг, дэд гарчиг, тодотгосон үг, үгийн сонголт, өгүүлбэр, өмнөтгөл хэсгүүдийг уншсанаар тухайн номыг дүгнэн сонгох хэрэгтэй. Тиймээс номыг хавтсаар нь бүү дүгнээрэй.

Мөн номоо уншиж дууссаныхаа дараа өөрт тохирсон эсэхийг мэдэх хүсэлтэй уншигчид байдаг. Ийм хүмүүс хурдан уншиж байж номын утгыг ойлгох хэрэгтэй болдог. Хурдан унших 3 арга:

1. Нэг удаад бүгдийг уншиж дуусгах

Номонд дуртай хүмүүс эхлүүлсэн бол дуусгах гээд улайрдаг болчихдог. Энэ нь номонд шимтэж байгаа нь шинж юм. Үүнийг зөв арга барил гэж олон зохиогчид үздэг.

Билл Гейтс  нэг л ном барьсан заавал дуустал нь уншиж дуусгадаг зуршилтай. Тэрээр маш завгүй байдаг учраас  урт хугацааны амралт авахаараа 5-6 ширхэг ном худалдаж аваад амралтын хугацаанд бүгдийг уншиж дуусгадаг. Нэг дор олон ном уншиж дуусаад дараа нь цаг гаргаж уншсан сэдвийн талаар ихэд тунгаадаг нь түүний унших арга барил юм. Билл Гейтсийн энэ арга нь мэдлэг нэмэх, номын агуулгыг гүнзгий ойлгох боломжийг олгодог сайн талтай.  Хурдан уншиж, агуулгыг базаж ойлгон дараа нь удаан тунгааж боловсруулах нь Билл Гейтсийн ном унших арга барил.

2. Олон номыг зэрэг унших

Номыг уншихдаа нэг ширхгээр биш олон номыг зэрэг унших  хэрэгтэй. Нэг номоо уншсаны дараа ямар ном уншихаа шийдэгдээгүй бол түр завсарлаад, “алга болохгүй”  давуу талтай. Эхний номыг хурдан уншиж дуусгаад дараагийн ном уруу орох гэсэн бодлыг тархинд суулгах нь унших идэвхийг нэмэгдүүлдэг.

3. Цахим ном унших, сонсох

Өнөө цагт электрон номыг унших хүмүүс ч нэмэгдсээр байна. Ухаалаг утсаа бариад явахад хаана ч хэзээ ч унших, сонсох боломжтой. Ном худалдаж авах гэж номын дэлгүүр лүү очих шаардлагагүй. Интернетээр захиалж , татаж унших гээд цагийг их хэмнэдэг. Үнэгүй номууд ч олон байдаг.

Унших үед танд юу тохиолддог бол?

( Таныг бүтээж буй 10 факт )

1. Сайн номыг сонгож унших нь яг л гайхалтай үнэр, амттай хоол идэж буй мэт сэтгэгдлийг танд төрүүлэх болно. Харин тэрхүү нэг номыг уншсаны дараа ном бүхэн ямар утга, амттай байгааг мэдрэхийг хүсдэг. Уншихын хэрээр өвөрмөц, амтлаг, гашуун, чихэрлэг номуудыг хараад “өлсөж” эхлэнэ.

2. Зөвхөн танд л зориулагдсан ном гэж буй. Үүнийгээ олсон цагт бусад ном түүнийг илүү дэлгэрүүлж, тайлбарлах тайлбар ном болон ашиглагдана.

3.  Оюун бодол, төсөөллөө давж чадвал нэг ном таныг  нэг биш нэлээд олон шатаар ахиулж, хөгжүүлж чадна. Ямар ч номонд энэ чадал бий. Өөрөөр хэлбэл шинэ санаа, сэтгэлгээ, төсөөлөл нэгдэн аливаа нэг зүйлээс нөгөө зүйлийг бий болгож, олж харж байдаг.

4. Ном уншсанаар таны төсөөлөл дээд цэгтээ хүртэл хөгжих боломжтой. Ялангуяа таны зүүдэнд. Цуврал ном эсвэл холбоогүй хоёр номыг төсөөлж, цааш өөрийн шинэ адал явдлыг эрэлхийлэх хэний ч мэдэхгүй орон зай.

5. Номонд “хорхойтой” хүмүүс номын дэлгүүрийн хажуугаар зүгээр л өнгөрч чаддаггүй.  Тэд дэлгүүрийн хамгийн нууц, олон сар, жил тоосонд дарагдсан амьдралын өгүүллүүдийг хүртэл гаргах чадвартай.

6. Ном уншсанаар тайвширч, өөртөө итгэлтэй, сэтгэл ханамж өндөр болдог. Учир нь мэдлэг нэмэгдэх тусам хүн өөртөө итгэлтэй байдаг. Мөн төгс гэмээр мэдрэмж, таашаалуудыг хүртдэг болохоор тайвширч, сэтгэл ханамж нэмэгдэнэ.

7. Унших завгүй үе хүн бүхэнд тохиолдоно. Тиймээс автобусанд суух, гудамжинд алхах цагаараа сонсдог ном, подкастуудыг ашиглах хэрэгтэй.

8. Ном бол үеэс үед дамжин ирсэн хүмүүсийн нийтлэг сонирхол. Таны хайртай, дуртай номонд өөр хэн нэгэн ч гэсэн дурлаж яваа. Адилхан эсвэл эсрэг сонирхолтой хэн нэгэнтэй уншсан номынхоо талаар ярилцвал дахин нэг ном уншсантай дүйцэнэ.

9. Гайхалтай биш гэж үү? Бишрэм сэтгэл хөдлөл, догдлол, шаналал нь хүртэл тухтай. Өөрийгөө хөгжүүлэх шилдэг арга бол ном унших гэдэгт та бүрэн итгэнэ.

10. Магадгүй ном таныг бүтээдэг. Мөн та ч номыг бүтээдэг байж болох юм. Номонд өгүүлсэн байгаа яг адилхан өгүүлбэрийг хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгож хүлээн авдаг. Тиймээс тухайн өгүүлбэрийг юу гэж ойлгох нь номыг юу гэж ойлгохтой адил.

Цацрал

Эх сурвалж: oneminute.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603923
3 эможи

keyboard_arrow_up