COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нэгдүгээр ангийн элсэлттэй холбоотой таны заавал мэдэх ёстой ТАВАН ЗҮЙЛ

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн ЕБС-д хамран сургах тойргийг Нийслэлийн Боловсролын газрын даргын А44 тушаалаар баталсны дагуу нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 13-наас хийж эхэлсэн билээ. 

Энэ жил зургаан настай 38,232 хүүхэд элсэх бөгөөд энэ өмнөх жилээс 3,400 сурагчаар илүү байгааг албаныхан онцлов. Үүнтэй холбогдуулан эцэг эхчүүд та бүхний зайлшгүй мэдэж байх ёстой ТАВАН зүйлийг бэлтгэлээ. 

НЭГ. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2019 омы 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 27-ны хооронд бүртгэж. элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.

ХОЁР. Нэгдүгээр ангид 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдийг БҮРТГЭХГҮЙ ажээ. 

ГУРАВ.  Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй болно.

ДӨРӨВ. Цахим бүртгэлийн тухайд энэ жил зөвхөн Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд цахим элсэлтийг зохион байгуулж байна. Энэхүү элсэлтийн бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 27-ыг дуустал үргэлжлэх аж. Дашрамд дурдахад тус дүүргийн эцэг эхчүүд parent.esis.edu.mn хуудсаар зочилж, бүртгүүлсний дараа хүүхдийн мэдээллээ оруулж, сургуульдаа бүртгүүлэх хүсэлтээ явуулж болно.

ТАВ. Элсэлтийн явцын мэдээг 2019 оны 05 сарын 17-24-нд гаргаж мэдээлнэ.

Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • 3x4 хэмжзэтэй 1 хувь цээж зураг. шаардлагатай тохиолдолд сургууль нзмэлт материал шаардаж болно. 
Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603834
0 эможи

keyboard_arrow_up