COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Кристофер Этвудэд МУИС-ийн “Хүндэт доктор“ цол олголоо

2019 оны 5 сарын 21

Arslan.mn

Монголын түүхийн бүхий л цаг үеийг судалж, өндөр түвшинд судалгаа хийдэг дэлхийн Монгол судлалын нэрт эрдэмтэн, судлаач Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд МУИС-ийн "Хүндэт доктор" цол олгох ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Кристофер Этвуд нь өрнөдийн нийгмийн хувьслын онолд шүүмжлэлтэй хандаж, нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн юм. 

Arslan.mn

МУИС-ийн "Хүндэт доктор" цол хүртсэн Кристофер Этвуд:

Надад МУИС-ийн "Хүндэт доктор" цол олгосонд гүн талархал илэрхийлж байна. Би 1989 онд анх энэ эрдмийн танхимд орж ирж байсан. Тэр үед энэ сүр жавхлант түүхтэй сургуулийн "Хүндэт доктор" болно, ингэж шагнагдана гэж ерөөсөө бодоогүй. Тухайн үед хуучирч муудсан байсан танхим сайхан засвар хийж, монгол гэр шиг болсон байгаад баяртай байна. Олон жилийн турш энэ сургуулийн түүхийн багш нар, оюутнуудтай хамтарч ажиллаад хичээнгүй, идэвхтэйг нь мэдэрсэн." гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603790
0 эможи

keyboard_arrow_up