COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Японд суралцах хүсэлтэй оюутнуудаас авах сорилын бүртгэлийн хугацааг сунгалаа

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

Монгол Япон хоёр орны засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Японы Үндэсний технологийн коллеж болон инженер, технологийн чиглэлээр Японы их сургуулиудад суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ТӨСЛИЙН СОРИЛД бүртгэж байна.

Монгол Улсын инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улсад 1,000 хүнийг инженерийн чиглэлээр сургах төлөвлөгөөтэй энэхүү төсөл нь 2014 оноос эхлэн 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ жил Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт сүүлийн элсэлтээ авч байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, 22 хүртэлх настай Монгол Улсын иргэн ТӨСЛИЙН СОРИЛД хамрагдаж болох бөгөөд шаардлага хангасан тохиолдолд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хөтөлбөрүүдэд хамрагдан суралцах боломжтой болно.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн СОРИЛ Улаанбаатар хотод 2019 оны 5 дугаар сарын 19-ний Ням гарагт 14:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 2-р байранд зохион байгуулагдана.

СОРИЛЫН БҮРТГЭЛ:

Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны 18:00 цаг хүртэл www.elselt.edu.mn/mjeed сайтаар бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг бөгөөд Улаанбаатар хотод сорил өгөх иргэд бүртгэлийн хураамжийг Голомт банкны 811-510-1742 тоот дансанд /Хүлээн авагч байгууллага: ШУТИС, ҮТС, гүйлгээний утга: “ИТДБ” төслийн сорил, овог нэр, регистр/. тушаана.

Төслийн Бэлтгэл коосэн сургалтын хөтөлбөрт элсэн суралцагчид:

  • Механик инженерчлэл
  • Цахилгаан, электроник
  • Мэдээллийн систем
  • Хүрээлэн буй орчны инженерчлэл
  • Барилга, архитектур
  • Бусад /Техник технологи/ зэрэг мэргэжлээр ШУТИС-д 1,5 жил суралцаад шилжин суралцах шалгалтад тэнцсэн тохиолдолд Япон Улсын Коосэнд 3 жил суралцан төгсөж техник технологиор мэргэшсэн онол, дадлага хосолсон туршлагатай боловсон хүчин болдогоороо давуу талтай.

Харин Бакалаврын хамтарсан хөтөлбөрт элсэн суралцагчид:

  • Архитектур
  • Барилга хүрээлэн буй орчны инженер
  • Механик инженер гэсэн 3 мэргэжлээр ШУТИС-т 2.5 жил суралцаад кредит дүйцүүлэн Япон Улсын инженер, технологийн чиглэлээр тэргүүлдэг улсын сургуулийн 3 дугаар дамжаанд шилжин суралцдаг.

Сорилын шаардлага хангасан шалгуулагч нь Коосэн сургалтын хөтөлбөрт ЭЕШ-д математик, физик, химийн хичээлийг сонгон 650-аас дээш оноо, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 680-аас дээш оноо авсан тохиолдолд элсэн суралцах боломжтой.

Төслийн сургалтын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд Монгол Улсад суралцах хугацааны зардлыг хувиасаа төлөх бол, Япон Улсад суралцах хугацааны зардлыг “Боловсролын зээлийн сан”-гаас зээл хэлбэрээр олгоно. Оюутан амжилттай суралцан төгсөж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил эх орондоо үр бүтээлтэй ажилласан тохиолдолд энэхүү зээл нь тэтгэлэг болдог онцлогтой. 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603578
0 эможи

keyboard_arrow_up