COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Зургаан настай Монгол хүү Японы Ибараки мужийн аварга болжээ

2019 оны 5 сарын 08

Arslan.mn

Япон улсын Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын соробангийн холбооны дэргэдэх "Монгол соробан" сургалтын төвийн 6-13 насны 22 сурагч амжилттай оролцоод ирсэн байна. 

Энэ жилийн тэмцээнд зургаан насны ангилалд 22 хүүхэд оролцосноос хоёрдугаар ангиас доош насны ангилалд 6 настай Д.Үйлстөгөлдөр түрүүлж алтан медаль хүртжээ. Мөн өөр өөрийн насны ангилалд Э.Энэрлэн, Т.Тулга, Г.Чинзориг, А.Ану, Э.Ану-Үжин нар II байрт, Г.Нандин-Эрдэнэ, В.Анужин, Б.Анужин, С.Сийлэг, Ш.Урангоо, Б.Энх-Үржин нар III байрт тус тус шалгарсан байна.

Arslan.mn

Тэмцээнд амжилттай оролцсон баг долоодугаар сарын 30-нд Токио хотноо болох Бүх Японы соробангийн аварга шалгаруулах 38-р тэмцээнд оролцох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
5
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603238
24 эможи

unshigch
2019-05-09 08:15
mundag hyyd ulam ich amjilt Hysen erooe
Ania
2019-05-08 22:31
Монгол түмнийхээ бахархал болсон мундаг хүүд баяр хүргэж дараа дараагийн тэмцээнд нь улам их амжилт хүсье
keyboard_arrow_up