COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Singapore school of Mongolia” сургуулийн тогооч цусан суулгаар өвдсөн байжээ

2019 оны 4 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Сингапур-Монголын хамтарсан “Singapore school of Mongolia”  сургуульд дөрөвдүгээр сарын 5-нд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд хордлогын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 83 хүнээс урьдчилан авсан шинжилгээгээр шигелла флекснер 1А үүсгэгч илэрсэн байна. Уг үүсгэгч нь голдуу бохирдсон хоол хүнс, усаар дамжин өвчлөл үүсгэдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй юм.

Харин дээж авсан найман нэрийн хоолноос долоон нэрийн хоол нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, нянгийн өндөр үзүүлэлттэй гарсан. Цайны газарт хоёр тогооч, бэлтгэгч, угаагч гээд дөрвөн хүн ажилладаг. Хяналт шалгалын үеэр ажилчид эрүүл мэндийн урьчилан сэргийлэх үзлэгт ороогүй, ХӨСҮТ-ийн урьдчилсан шинжилгээгээр тогооч, бэлтгэгч хоёроос цусан суулга өвчин үүсгэгч илэрсэн байжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602710
0 эможи

зочин
2019-04-27 17:36
ѳѳрсдѳѳ ѳвчтэй байсан байна үүнийгээ нуугаад тахиа хэлмэгдүүлж орхижээ наймаачид хохирч дээ манай сэтгүүлчид худлаа баримт гаргах даа аврага юм
keyboard_arrow_up