COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Монголын хүүхдийн Зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг” энэ сарын 22, 23-ны өдрүүдэд болно

2019 оны 4 сарын 19

Arslan.mn

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх удаа дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр” болгон зарласан бөгөөд манай улс тус өдрийг тохиолдуулан “Монголын хүүхдийн Зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ.

 

БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн: 

Arslan.mn

Дэлхийн хүүхдийн номын зохиолчийн эрхийн өдрийг манай улс сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд тэмдэглэдэг боллоо. Энэ жилийн номын баяр хүүхдүүд рүү чиглэснээрээ онцлогтой. Хүүхэд номонд дуртай болдог үе буюу 0-6 насанд байдаг ба хувь хүний төлөвшлийг бий болгох эхлэлийг тавьдаг үе гэж үздэг. Харамсалтай нь энэ насанд зориулсан үйл ажиллагаа манай улсад дутагдалтай байдаг. Тиймээс энэ дутагдлыг арилгах зорилготойгоор тус өдөрлөгийг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулахаар боллоо.

 Мөн БНСУ-ын соёлын яамны дэргэдэх соёлын солилцооны хөтөлбөрийн албан төлөөлөгчид Монголын хүүхдийн номын сантай хамтран олон улсын стандартад нийцсэн “Баярлалаа бяцхан номын сан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын судалгааг хийхээр манай улсад ирж байгааг хэлэхэд таатай байна. 

Arslan.mn

Хүүхэд Монголын ирээдүй” уриан дор Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвд /РЦНК/ зохион байгуулагдах юм. Үүнээс гадна "Шарк Танк" нэвтрүүлэгт оролцсон бяцхан номын зохиолч Б.Индра энэхүү ном бүтээгчдийн өдөрлөгт оролцох юм байна. 

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602471
0 эможи

keyboard_arrow_up