COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ОЮТНУУД: Төрөөс оюутанд олгодог тэтгэлгийн хэмжээ хумигдаж байна

2019 оны 4 сарын 03

Arslan.mn

Монголын оюутны байгууллагууд нэгдэж сургалтын төлбөрийн нэмэгдлийн асуудлаар болон автобусны хөнгөлөлтийг бууруулж буйг эсэргүүцэж өнөөдөр  хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр оюутны төлөөлөлүүд хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд төрөөс оюутанд олгодог тэтгэлгийн хэмжээ хумигдаж байна. Бид өнөөдөр хэд хэдэн асуудлыг эсэргүүцэж шаардах бичиг, албан тоотыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

  • “Оюутан цэрэг” хөтөлбөрт жилд дунджаар мянган оюутан хамрагддаг. Дээрх тоог нэмэх буюу оюутан цэргийн квотыг нэмэгдүүлэхийг хүсч байна.
  • Үндэсний тэтгэлэг буюу 70 мянга 200 төгрөгийг сэргээж олгохыг шаардаж байна. Энэ оны нэгдүгээр сараас МСҮТ-д суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл олгоогүй юм.
  • 2003-2013 оны хооронд оюутнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог байсан. 2015 оноос хойш зорчих эрх хязгаарлагдаж 44 болсон. Дараа нь зорчих эрхийг 22 болгож буурууллаа. Энэ хөнгөлөлтийн эрхийг буцаан сэргээж, 40 болгох шаардлага хүргүүлж байна.
  • Сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байна.

Нийт их, дээд сургуулийн удирдлагууд өнгөрөгч оны наймдугаар сард төлбөрийг нэмэхгүй хэмээн гурван талт зөвшилцлийн гэрээ хийхээр ам гарсан. Дээрх амлалтдаа хүрэхгүй юм бол тэдгээр сургуулийн удирдлагуудын албан тушаалтай бид тэмцэнэ." гэлээ.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601840
0 эможи

zochin
2019-04-25 14:57
Mash zeb terees oyutnuudad olgodog tetgeleg gej baikhgyi , TER BUU HKEL BUTEN enchin hkuuhkdiin / oyutan/ surgaltiin TERIIN SANGIIN BUTSALTGYI TUSLAMJIIG TSZ bolgood 40 hkubiig ni l olgodog bolson
keyboard_arrow_up