COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх сарын 23-нд авна

2019 оны 2 сарын 17

ЭЕШ-ын батламж хуудсыг долоодугаар сарын 5-наас өмнө тарааж дуусна Arslan.mn

БСШУС-ын сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Тиймээс монгол хэл, бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахыг албаныхан хэлж байна.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь монгол хэл, бичгийн шалгалтын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар нэвтэрч бүртгүүлнэ. Бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09.00 цагт эхэлж, 2019 оны гуравдугаар сарын 04-ний 18.00 цагт дуусна.

Ерөнхий боловсролын сургуулийг 2019 онд төгсөх шалгуулагчдын мэдээллийг "Боловсролын удирдлагын мэдээллийн сан"-гаас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдах юм байна.

Монгол хэл, бичгийн шалгалтыг 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байна. Мөн шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан гуравдугаар сарын 11-нээс 23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авахыг мэргэжилтнүүд санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600302
0 эможи

keyboard_arrow_up