COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол хэл, бичгийн шалгалтанд 400-аас доош оноо авбал их, дээд сургуульд орох боломжгүй

2019 оны 2 сарын 14

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл орон даяар эхэлж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэлийн хурал хийж байна.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ:

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл явагдана. Шалгалтаа өгсний дараа хариугаа шууд авах боломжтой болсон. Урьдчилсан байдлаар 24,000 шалгуулагч оролцоно. Засалт хийх ангийг бэлдэх учир шалгуулагч өөрийн бөглөсөн материалын засалтын явцыг харах боломжтой.

Монгол хэл, бичгийн шалгалт энэ жил 400 босго оноотой болсон. Шалгалт гуравдугаар сарын 23-нд явагдана. Гуравдугаар сарын 4-нд монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хаагдана.

Монгол хэл бичгийн шалгалт дээр 400-аас бага оноо авсан тохиолдолд их дээр сургуульд орох боломжгүй. Харин бусад хичээлийн оноо нь өндөр байвал 2 жилийн дараа ч тухайн хичээлийн шалгалтыг өгөлгүйгээр тухайн оноогоороо их, дээд сургуульд хамрагдах боломжтой. 

Монгол хэл, орос хэл, англи хэл сонсоод ойлгох даалгавар орно. Бусад хичээлүүд өмнөх шигээ явагдана. 

Сурагчид шалгалтаа өгснөөс гурван хоногийн дараа батламжийг өгнө. Хариултын хуудсаа машинруу хийхээр хариу нь шууд дэлгэцэн дээр гарах юм. Хэрэв дүн онооны гомдолтой асуудал гарвал өргөдөл бичиж, гурван хоногийн дотор хариу өгнө. 

Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат:

Arslan.mn

Өнөөдөр бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор долоо хоногийн хугацаанд үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх сургууль болон зарим аймгийн сургуулиуд дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй.  

ЕБС төгсөгчдийн анхаарах зүйлс нь мэргэжил сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгөхөө багш нар, эцэг, эхтэйгээ сайтар ярилцаж байж шалгалтдаа бүртгүүлэх нь зүйтэй. Бүртгэлийг хэдэн ч удаа хийж болно. Гэхдээ баталгаажуулалт нэг л удаа хийх боломжтой. 

Энэ жил хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгнө. Дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгч болно. 

Хэдэн хичээлээр шалгалт өгөх нь тухайн хүүхдийн өөрийнх нь сонголт. Тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хүссэн үедээ өөрийн шалгалт өгөх суудлын хуваарийг  хэвлэж авч болно.

ЭЕШ-ын хугацааг БСШУСЯ-тай хамтран товлоно. Урьдчилсан байдлаар ЕБС-ийн хичээл дуусссанаас хойш 3 хоногийн дараа товлохоор саналаа хүргүүлсэн.

Шууд засалт нэвтэрч байгаатай холбоотойгоор шалгуулагч нь шалгалтаа өгсөн даруйдаа анхны оноогоо мэдэж авна. Анхны оноо гэдэг нь тухайн хичээл дээр авах ёстой 100 онооноос хэдийг авсныг харуулах оноо. Улсын хэмжээний нэгдсэн жагсаалт шалгалт явагдсанаас хойш 24 цагийн дараа гарна. Хичээл тус бүрээр нь жагсаалт гаргана.

Батламжийг 3 хоногийн дотор шалгуулагчдын гарт хүргэнэ. Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нийт шалгуулагчид заавал өгөх ёстой. Гуравдугаар сарын 23-нд эхний шалгалтыг авна. Энэ жил 12 дугаар ангид суралцаж буй нийт сурагчдыг Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлд автоматаар бүртгэнэ.

Хоёр дахь шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авна. Энэ шалгалтад өмнөх удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгч чадаагүй хүүхдүүд өгөх юм.

ЭЕШ ерөнхий боловсролын "Цөм" хөтөлбөрийн агуулгын хүрээнд авагдана.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600224
0 эможи

keyboard_arrow_up