COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэллээ

2019 оны 2 сарын 14

Arslan.mn

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас орон даяар эхэлнэ. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах ажээ. Энэ жил ЭЕШ-ын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглах аж. ЭЕШ-ын талаар мэдээлэл авахыг хүсвэл http://eyesh.eec.mn/, www.eec.mn болон 75779498 утсаар мэдээлэл авч болох юм байна.

Бүртгүүлэхдээ доорхи санамжийг анхаарах хэрэгтэй.

САНАМЖ :

  • Энэхүү шалгалтад 2019 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
  • Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх болно.
  • Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.
  • Шалгалтын бүртгэл 2019-04-15 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэл хаагдаснаас хойш шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу

ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН БҮДҮҮВЧ :

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600219
0 эможи

keyboard_arrow_up