COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ

2019 оны 1 сарын 10

Arslan.mn

БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр манай улсаас олон зуун оюутан тус улсад суралцаж байна.  

2016 онд дэлхийн 172 орны 122 мянган гадаад оюутан Турк Улсад суралцаж байв. Тэдний 16 мянга нь тэтгэлэг авчээ.  

Гадаад оюутнууд Туркийн 55 хотын 105 сургуульд суралцдаг байна. Энэ онд тэтгэлгээр суралцах оюутнууд дараах шаардлагыг хангасан байна:       

• Бакалаврын зэрэг хамгаалах бол 01.01.1997,
• Магистрын зэрэг хамгаалах бол 01.01.1988,
• Докторын зэрэг хамгаалах бол 01.01.1983,
• Судалгааны тэтгэлэг авах бол 01.01.1973 болон үүнээс хойш төрсөн байна.

•Боловсрол эзэмшихэд нь саад учруулах эрүүл мэндийн асуудалгүй байна.

Тэтгэлэг авахыг хүссэн оюутнуудыг сонгон шалгаруулах явц хоёр үе шаттай.

Нэгдүгээрт, тэтгэлэг хүсэгчийн сурлагын амжилтыг харгалзана. Үүнд тухайн суралцагчийн их сургуулийн дүнгийн дундаж, их сургуульд элсэн орсон шалгалтын дүн, олон улсын бусад шалгалтын дүн (байвал). Бакалаврын оюутны авах нийт оноонд эдгээр үзүүлэлт 70 хувь, магистрынх бол 75 хувь, анагаахын оюутан бол 90 хувийг эзэлдэг.    

Хоёрдугаарт, эхний шатанд тэнцсэн оюутнуудыг ярилцлагад оруулна. Ярилцлагын товыг тухайн оюутанд цахим шуудангаар илгээнэ.     

Эдгээр хөтөлбөрт хамрагдах бол зөвхөн ИНТЕРНЭТЭЭР буюу дээрх зураг дээрх хаягаар хандана.

Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад тус улсын Засгийн газраас дараах нөхцөлөөр хангадаг:

Тэтгэлгийн хэмжээ: (Монголбанкны албан ханшаар 1 турк лира 491 төгрөгтэй тэнцэж байна. )

  • Бакалаврын оюутан 700TL  
  • Магистрын оюутан 950 TL
  • Докторын зэрэг хамгаалагч 1.400 TL
  • Судалгааны оюутан 3000 TL

II. Дотуур байранд үнэгүй байрлана.
III. Их сургуулийн төлбөрөөс чөлөөлөгдөнө.
IV. Эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
V. Tурк хэлний бэлтгэл (1 жил)
VI. Онгоцны тийз (хоёр талын тийзийг нэг удаа үнэгүй олгоно.)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599044
2 эможи

keyboard_arrow_up