COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МСҮТ-д суралцагчдад сар тутам 100 мянган төгрөг олгоно

2019 оны 1 сарын 09

мсүт зурган илэрцүүд
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МСҮТ-д суралцагчдад тэтгэлэг олгох журмыг баталжээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг ярихдаа “Тэтгэлгийн хэмжээг тогтоох, тэтгэлэг олгох журмыг хэлэлцүүлж батлууллаа. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 мэргэжлийн боловсрол,сургалтын байгууллагад 35 мянган залуучууд суралцаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бэхжүүлэх, суралцаж байгаа залуучуудад тэтгэлэг олгодог байх, дотоодод эрэлттэй байгаа мэргэжилтэй ажилчдыг дотоодоосоо хангадаг байх зорилтууд туссан. Энэ зорилтуудыг хөгжүүлэх хүрээнд Засгийн газар энэ оны төсөвт мэргэжлийн боловсрол,сургалтын төвд суралцагсдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор 41 тэрбум төгрөгийг тусгасан” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599029
0 эможи

keyboard_arrow_up