COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам“ хэлэлцүүлэг боллоо

2018 оны 12 сарын 05

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөллийг оролцуулан “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа. 
Уг хэлэлцүүлгээр боловсролын салбар дахь авлигын нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх талын оролцоотойгоор хангах, гарц гаргалгааны талаар өнөөдөр албаны болон төрийн бус байгууллагын хүмүүс хэлэлцэв. 

Arslan.mn
“Аливаа улс орны боловсролын тогтолцоо авлигаас ангид байх ёстой. Иргэдийн хувьд боловсролын салбар дахь авлигыг томоохон зүйл биш гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр мөнгөн дүнгээр үнэлэхээргүй хэмжээний хохирлыг үзүүлж байдаг байна. Боловсролын салбар нь авлигаас ангид байх зүй ёсны шаардлага нөхцөл байдал үүсэж байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс өнөөдөр дээрх хэлэлцүүлгийг хийж байна” гэж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү онцоллоо.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597855
1 эможи

keyboard_arrow_up