COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ

2018 оны 7 сарын 20

Arslan.mn

Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилд  222 төрийн өмчийн, 450 төрийн бус өмчийн нийт 672 цэцэрлэгт  113845 хүүхэд (төрийн өмчийн цэцэрлэгт 83249, төрийн бус өмчийн цэцэрлэгт 30596) хамрагдаж хамран сургалтын хувь 0.2-аар өсөж 77.8 хувьд хүрэх урьдчилсан дүнтэй.

2017-2018 оны хичээлийн жилд шинээр элсэх 2 настай хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бол энэ хичээлийн жилд 2-5 насны шинээр элсэх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа болон өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт элсэж орсон 3-5 настай нийт хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулахаар болсон нь онцлог юм.

Төрийн өмчийн 222 цэцэрлэгийн 213 нь шинээр элсэх хүүхдийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулж 24 цагийн үйл ажиллагаатай,   сувиллын болон тусгай хэв шинжийн цэцэрлэгийн түүнчлэн зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийг уламжлалт аргаар зохион байгуулна.   

“БҮРТГЭЛИЙН БАТАЛГААЖИЛТ”, “ЦАХИМ, БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ” ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?      

1. Өмнөх хичээлийн жилүүдэд цэцэрлэгт элссэн 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д бүртгэлтэй эсэхийг шалгаж, баталгаажуулна. Баталгаажуулахдаа хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрээд холбогдох гар утасны дугаараа оруулан “Бүртгэлийн дугаар авах” товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Уг бүртгэлийн дугаарыг системд оруулснаар баталгаажна. Бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

2. 2016 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид  tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүүхдийнхээ регистрийн дугаар болон нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрээд хүүхдийн болон оршин суугаа хаяг, цэцэрлэгийн дугаар зэрэг мэдээллийг авч үнэн зөв эсэхийг шалгана.  Үүний дараа гар утасны дугаараа оруулж “Бүртгэлийн дугаар авах”  товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Ирсэн бүртгэлийн дугаарыг “Код бичих” хэсэгт бичиж,  “Бүртгэл баталгаажуулах” товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

“ЦАХИМ БҮРТГЭЛ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР 09:00 ЦАГААС 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛНЭ.

3. “Цахим бүртгэл” дууссаны дараа хэрвээ шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг  2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагт нэгэн зэрэг явуулна. “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээх юм.

4. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн, бүртгэлээ баталгаажуулсан хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд;

5. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд, ажлын цагаар тухайн цэцэрлэг дээр тус тус зохион байгуулагдана.

                                                                                                  

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59700
0 эможи

keyboard_arrow_up