COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэллээ

2018 оны 8 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр /2018.08.13/ Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт боллоо. Уг сургалтын нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгчид оролцов.

2018 оны 8 дугаар сарын 13-наас 17-ныг дуустал 5 хоног үргэлжлэх энэхүү сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын бага боловсролын болон эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн биологийн багш нийт 90 хүн хамрагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх, соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна” гэж тусгасан.

Энэ ажлын хүрээнд БСШУС-ын сайд, ЭМЯ-ны сайдын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/004/А/01 хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран боловсруулж батлан өнөөдөр Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтаа эхэлж байна.

Эрүүл мэндийн боловсрол нь суралцагчид насан туршийн эрүүл амьдралын хэв маягийн талаарх хувь хүний хариуцлагыг ухамсарлан, өөрийн болон бусдын, цаашлаад хүрээлэн буй орчныхоо эрүүл байдлыг хүндэтгэх хандлагыг хөгжүүлэхэд тусална.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596039
0 эможи

keyboard_arrow_up