COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Багш, оюутнуудад инженерийн боловсролын шинэчлэлийн сургалт өгч байна

2018 оны 9 сарын 24

Arslan.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар, Сингапурын “Темасек” сан, Сингапурын политехникийн институт хамтран 2015 оноос олон улсын инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах CDIO төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа уг сургалт Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн нэг бөгөөд энэ өдрүүдэд хоёр дахь үе шат буюу Багшийн заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх ахисан түвшний сургалт болж байна. Сургалтанд Монгол Улсын тэргүүлэх төрийн өмчийн зургаан их сургууль болох ШУТИС, МУИС, ХААИС, ҮБХИС, СУИС, МУБИС хамрагдаж, нийт 160 багшаас шалгарсан 50 багш, 30 оюутанд цуврал сургалтыг өгч байгаа юм.
Энэ удаагийн сургалт 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд МУИС-ийн номын санд таван өдрийн турш явагдаж байгаа бөгөөд сургалтыг инженерийн боловсролын шинэчлэлээрээ дэлхийд тэргүүлж буй Сингапурын политехникийн институтын багш нар удирдан явуулж байна. Салбар яамны зүгээс ийн багшийн заах арга зүйн чадамжийг хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжих нь урт хугацаанд чадварлаг, дэлхийн жишигт нийцсэн мэдлэгтэй боловсролтой залуу үеийг бэлтгэх чанартай боловсролын үндэс суурь болно гэж үзэж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596037
0 эможи

keyboard_arrow_up