COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Багш нар төрийн дээд одон медиалиар шагнуулав

2018 оны 10 сарын 08

Монголын багш нарын 52, дэлхийн багш нарын 24 дэх жилийн баярын өдөр боловсролын салбарт үр бүтээлтэй идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүс төрийн дээд одон медаль болон Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагнагдлаа.

Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд онцгой  хувь нэмэр оруулсан багш нарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар шагналыг гардуулан баяр хүргэлээ. Төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийн багш З.Должинсүрэн, Орхон аймгийн Спортын дунд сургуулийн менежер П.Байгалмаа нар шагнагдлаа.

Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр  НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсролын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн, Б.Болорчимэг, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах төслийн ажилтан Г.Норжмаа, Баянгол дүүргийн Сэтгэмж цогцолбор сургуулийн технологийн багш Д.Энхцэцэг, Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн хими биологийн багш Т.Батцэцэг, Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургуулийн менежер Д.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн монгол хэлний багш Б.Болорсайхан, Багахангай дүүргийн Хангай цогцолборын биеийн тамирын багш Л.Баатарсүх, Налайх дүүргийн Голомт цогцолборын бага ангийн багш Б.Жаргалмаа, Багануур дүүргийн Гүн галуутай цогцолборын математикийн багш Б.Пунсалмаа, Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багш Б.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 226 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Чанцалдулам, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн багш Ү.Амарбат нар шагнагдлаа.

Боловсролын жуух бичиг Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Я.Үүрцайх, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн биологийн багш Б.Энхмаа, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн монгол хэлний багш Ж.Ундармаа, Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн англи хэлний багш М.Элбэгзаяа, Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнгөнтуяа, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Э.Бямбадаш, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн дизайн технологийн багш Т.Энхжин, Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн багш Бямбажавын Будсүрэн, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн технологийн багш С.Дэршигжүгдэр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Х.Цогоо нар шагнагдлаа. 

Эх сурвалж: БСШУСЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595691
0 эможи

keyboard_arrow_up