COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАГШ нарын баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ нижгэр боллоо

2018 оны 10 сарын 05

Arslan.mn

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тэмдэглэх ёслол, хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр “Корпорэйт” цогцолборт болж байна. Боловсролын салбарт ажиллаж буй мянган багшийг нэг дор цуглуулсан энэхүү ёслолын ажиллагааны үеэр боловсролын салбартай тууштай, тогтвортой хамтран ажилладаг, Монголын боловсролын салбарын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалт хийх, цэцэрлэг барьж байгуулах, өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжил хамгаалалд жинтэй хувь нэмэр оруулах зэргээр хүндтэй үйлсийг бүтээсэн байгууллагуудад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын өргөмжлөлийг гардууллаа. Мөн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч болон шилдэг төрийн болон төрийн бус сургуулиудыг шагнаж алдаршууллаа. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Эрдмийн их өргөөний эзэд гэсэндээ хүүхдийн инэд хөөр, багш нарын баярын сэтгэгдэл, үе үеийн шилдэг хүүхдүүдийн урлагийн үзүүлбэр гээд өнөөдрийн арга хэмжээ нижгэр болж өндөрлөлөө. МУАЖ Б.Зангад "Багшаа дуулья" ая дуугаа өргөн барьснаар урлагийн арга хэмжээ эхэлсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ураан, спортын яамнаас хамтран ажилладаг, дэмжигч олон улсын байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийлээд сайдын нэрэмжит хүндэт өргөмжлөлийг гардуулсан юм. Тухайлбал,

Боловсролыг тууштай дэмжигч байгууллага АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

Азийн хөгжлийн банкыг Монгол Улсын боловсролын салбарыг 1990-ээд оны хүнд цаг үеэр өнөөг хүртэл тууштай дэмжиж, Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр 1, 2, 3, дээд боловсролын чанарын шинэчлэл, Ерөнхий боловсролын дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, малчдын хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, боловсролын салбарын мастер төлөвлөгөө болосруулах зэрэг чиглэлээр олон жил хамтран ажиллаж буй тул ийнхүү өргөмжилжээ. Уг шагналыг Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хүлээн авсан юм. Хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн байгууламжид халуун, хүйтэн цэвэр усны байнгын хэрэглээг бий болгох, монгол орны нөхцөлд зохицсон норм стандартын дагуу технологийн асуудлыг шийдвэрлэн хүүхэд ашиглахад энгийн, тохилог орчин бүрдүүлэхэд Мобиком корпораци үнэтэй хувь нэмрээ оруулаад байгаа юм. 2015 оноос хойш Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран 80 сургууль, цэцэрлэгийн дотуур байрны ариун цэврийн байгууламжийг сайжруулжээ. 

Оюуны болон техникийн хөрөнгө оруулагч байгууллага ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл, Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл, Улаанбаатар хотын бага, дунд сургуулийн барилга барих төсөл зэрэг олон үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлсэн тул Жайка олон улсын байгууллагыг ийнхүү өргөмжилжээ. Жайка Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми шагнал гардах үеэрээ боловсрол бол хөгжлийн үндэс тул энэ салбарыг тордож байх нь зүйтэй гэдгийг онцолсон.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595650
0 эможи

keyboard_arrow_up