COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголын хүүхдийн зохиолчдын гар бичмэлийн “Утгын оньс“ танхим нээгдлээ

2018 оны 10 сарын 05

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр Хүүхдийн төв номын санд “Бахархлын танхим”-ыг 10 дугаар сарын 3-ны өдөр нээлээ.   Бахархлын танхимын “Утгын оньс” хэмээх гар бичмэлийн хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв, Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдаржаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа, Ж.Дашдондог, Д.Давааням, Б.Нацагдорж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ш.Бадарч, О.Сундуй, Д.Батжаргал, Н.Мандал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Ганболд, Г.Баатарнум, Бат.Лхагвасүрэн, М.Доржсүрэн, Л.Самбуу зэрэг хүүхдийн зохиолчдын  гар бичмэл, бичгийн машин, намтрын товчоон, фото зураг зэрэг сонирхолтой эд өлгийн зүйл тавигдсан нь олны сонирхолыг татаж байна

  Уг танхим нь хүүхдийн зохиолчдын зохиол бүтээлийн баримтат өвийг бүрдүүлж, хүүхэд багачууд, олон нийтэд сурталчилан таниулах, улмаар эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилготой  бөгөөд цаашид Хүүхдийн төв номын сангийн хамт олон  хүүхдийн зохиолчидтой хамтран танхимын  өвийг баяжуулж ажиллана

Эх сурвалж: БСШУСЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595596
0 эможи

keyboard_arrow_up