COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Багш нарын ажил хаялтын улмаас 100,000 гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах эрх зөрчигдөж байна

2018 оны 9 сарын 11

Arslan.mn

Жил бүрийн энэ үед мянган мянган хүүхэд, багачууд сургууль, цэцэрлэгтээ явж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа жигдрэн, эрчимжиж байдаг үе билээ.

Харин энэ жилийн хувьд өнгөрөгч гуравны өдрөөс эхлэн багш нар ажил хаялт зарлаж, нийслэлийн ихэнх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна.

БСШУСЯ-наас гаргасан өнөөдрийн мэдээллээр ажил хаялтад нийт 68 сургууль, 18 цэцэрлэг, шинжлэх ухааны 11 байгууллага нэгдэж, хугацаагүй ажил хаялт зарлаад байна.

Ажил хаялтын улмаас боловсролын төрийн үйлчилгээнд хамрагдвал зохих 100,000 гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах болон дээд эрх ашиг хөндөгдөж буй талаар Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцооны үндэсний сүлжээ хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн орны хувьд ямар ч үед хүүхдийн бүх эрхийг бүрэн дүүрэн хангахаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагатай байдаг. Гэвч боловсролын үйлчилгээ хэвийн байдлаа алдаж, тасалдах үед талууд хүүхдийн асран хамгаалал, аюулгүй байдал, тэдний дээд эрх ашиг болон хөгжих эрхийн асуудалд гойд анхаарч ажиллах шаардлагатай буйг тэд онцоллоо.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594754
0 эможи

keyboard_arrow_up