COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

76 мянган 6 настан эрдмийн өргөөнд нэгдлээ

2018 оны 9 сарын 02

Arslan.mn

Өчигдөр 9-р сарын 1- Эрдмийн баярын өдөр.

2018-2019 оны хичээлийн жилийн нээлт амралтын өдөр тохиож байгаа тул өчигдөр сургуулиуд зөвхөн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Харин хичээл албан ёсоор даваа гарагт эхэлнэ.

Энэ жилийн хувьд төр болон хувийн нийлсэн 814 ерөнхий боловсролын сургуульд нийт 597 мянган сурагч суралцана. Эдгээрээс 76,4 мянга нь нэгдүгээр ангид анх элсэн суралцах 6 настнууд байна.

Түүнчлэн төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангаад байгаа талаар салбарын яам мэдээлжээ.

Их, дээд боловсролын байгууллагад 30 гаруй мянган суралцагч шинээр элсэж, нийт 150 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцах төлөвтэй байна.

Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй оюутан,  сурагчид, эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн багш, сурган хүмүүжүүлэгчиддээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594450
0 эможи

keyboard_arrow_up