COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Багш нар ажил хаяхгүй байх зөвшилцөлд хүрлээ

2018 оны 8 сарын 31

Arslan.mn

Есдүгээр сарын 3-ны өдөр багш нар ажил хаяна гэдгээ мэдэгдээд байгаа. Хэдийгээр Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасан ч нэмсэн төдийгөөр асуудлыг аргацааж байна. Тиймээс есдүгээр сарын 3-нд ажил хаяна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ТНБД Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар багш нарын төлөөлөлтэй уулзаж,  зөвшилцлийн ширээнд суулаа.

Багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьж байгаа бөгөөд урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж,  ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэм, эцэст нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь болгон нэмэгдүүл гэсэн тулган шаардалт тавьсан байна.

Энэ асуудлаар салбарын сайд Ц.Цогзолмаа тодорхой хариулт өгсөн бөгөөд зөвшилцөл амжилттай болж, ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулах, зөвшилцлөө үргэлжлүүлэн, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болжээ. 

Ингэснээр ирэх сарын 3 буюу хичээлийн шинэ өдөр эхлэхэд ажил хаяхгүй болж байгаа юм. Цаашид асуудлаа харилцан ярилцаж, бодит байдалд тулгуурлан тулгарч буй зүйлээ шийдэж явахаар болсон байна. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594420
0 эможи

keyboard_arrow_up