COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Барилгыг нь буулгахаар болсон сургууль, цэцэрлэгүүд хаана хичээллэх вэ

2018 оны 8 сарын 31

Arslan.mn

Энэ жил нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг, гурван сургуулийн барилгыг буулгаж шинээр барихаар шийдвэрлэжээ. Тиймээс эдгээр цэцэрлэг, сургуулийн багш, сурагчдыг ойролцоох цэцэрлэг, сургуульд шилжүүлэн хуваарилахаар зохицуулаад байна.

2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах юм. Үүнээс төрийн өмчийн 889, хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаад байгаа нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүн юм.

2018 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185-аар нэмэгдэх бөгөөд үүнээс есдүгээр сарын 1-ний өдөр төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэх юм байна. Энэ хичээлийн жилд урьдчилсан мэдээгээр 260 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.

2018-2019 оны хичээлийн жилд 38 сургууль гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байна. Эдгээрээс  нийслэлийн 26 сургуулийн 205 бүлэг гуравдугаар ээлжинд хичээллэхээр байна. 

Хичээлийн байрыг нь буулгахаар болсон сургууль, цэцэрлэгүүдийг дараахь байдлаар зохицуулжээ. 

Барилгыг нь буулгахаар болсон сургууль, цэцэрлэгүүд хаана хичээллэх вэ

Барилгыг нь буулгахаар болсон сургууль, цэцэрлэгүүд хаана хичээллэх вэ

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594406
0 эможи

keyboard_arrow_up