COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хичээлийн шинэ жилийн нээлт 14.00 цагт болно

2018 оны 8 сарын 27

Arslan.mn

Энэ жил есдүгээр сарын 01 бямба гарагт буюу амралтын өдөр тохиож буй. Салбар яамнаас хичээлийн нээлтээ бямба гарагт хийх ч хичээл орохгүй гэдгийг дуулгав.
 
Тэрээр “Есдүгээр сарын 01-ний өглөө усархаг бороотой байна гэсэн цаг агаарын мэдээлэл ирсэн. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-ний 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдөр сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн. Есдүгээр сарын 1-нд хичээл орохгүй хичээлийн шинэ жилийн нээлт буюу эрдмийн баяр болно.

Есдүгээр сарын 3-нд хичээлүүд цаг цагтаа орно. Харин их, дээд сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулж замын хөдөлгөөний нягтралыг бууруулъя гэж санал авч байна. Их, дээд сургуулиудын хичээлийг нэг цагийн дараа хичээллүүлэх санал гаргаад сургуулиудаас санал авч байна. Есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гарвал олон нийтэд мэдэгдэнэ” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594267
0 эможи

keyboard_arrow_up