COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-д Суралцацгаая” фэйсбүүк лайв цуврал

2018 оны 8 сарын 24

Arslan.mn

“АНУ-д Суралцацгаая” фэйсбүүк лайв цуврал: FLEX хөтөлбөрийн танилцуулга ба 2019-2020 оны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын тухай

АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Засгийн газрын EducationUSA хөтөлбөр болон АНУ-ын Консулын хэлтсээс хамтран 2018 оны тавдугаар сарын 4-нөөс эхлэн “АНУ-д Суралцацгаая” фэйсбүүк лайв цувралыг долоо хоног бүрийн Баасан гарагийн 13:00-13:45 цагт толилуулж байгаа билээ.  Тус цувралын 8-р сарын 3 болон 10-нд нэвтрэх дугааруудаар АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Ирээдүйн манлайлагчдын солилцоо буюу FLEX хөтөлбөрийн талаар танилцуулна.

FLEX хөтөлбөрийг Америк болон Евро-Азийн орнуудын иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх үүднээс АНУ-ын Засгийн газрын бүрэн санхүүжилттэйгээр АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан товчооноос зохион байгуулж ирсэн. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээсээ хойших 25 жилийн хугацаанд нийт 25,000 гаруй сурагчдад тэтгэлэг олгож хөтөлбөрт хамруулсан ба нэг хичээлийн жилд ойролцоогоор есөн зуу орчим сурагч хөтөлбөрт хамрагдаж АНУ-ыг зорьдог.

АНУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосоны 30 жилийн ой тохиосон өнгөрөгч 2017 онд Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр энэхүү FLEX хөтөлбөр Монгол улсад анх хэрэгжиж эхэлсэн ба одоогоор Монгол улсаал жил бүр хорин сурагчийг уг хөтөлбөрт хамруулж байна. Хөтөлбөрт амжилттай сонгон шалгарсан сурагчид АНУ-ын ахлах сургуульд нэг жил суралцаж академик мэдлэг, Англи хэлний чадвараа нэмэгдүүлэхийн хажуугаар Америк айлд амьдарч, Америк соёлтой танилцах боломжтой.

FLEX хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын боловсролын Американ Консилс ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Б. Энхмаагийн удирдан явуулах 8-р сарын 3-ны болон 8-р сарын 10-ны фэйсбүүк лайваас хүлээн авах, танилцуулагдсан мэдээллийг цааш нь түгээх боломжтой.

Тус арга хэмжээ нь Монгол хэл дээр явагдах ба энэхүү фэйсбүүк лайв цувралын өмнөх дугааруудыг эндээс үзнэ үү.

Мөн цувралтай холбоотой асуулт байвал pao@usembassy.mn цахим хаягаар холбогдоно уу.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594178
0 эможи

keyboard_arrow_up