COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хамгийн хямд байр МУИС-ийнх, үнэтэй нь “Оюутны өргөө“

2018 оны 8 сарын 21

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Товчхондоо бол 10-хан хоног үлдлээ. Хөдөө орон нутгийн оюутнууд их хотыг зорин ирснээр зуны гурван cap нам гүмхэн байсан нийслэл хотод хөл хөдөлгөөн хэдийнээ оржээ. Ялангуяа улсын гэх тодотголтой ШУТИС, МУИС, МУБИС-ийн хичээлээс байраас гадна дотуур байр хөл хөдөлгөөн ихтэй байна. Тэгвэл оюутны байрны хүрэлцээний асуудал эцэг, эхчүүдийн “толгойны өвчин” болдог нь нууц биш.

Нийслэлд жил бүр 35-40 мянган оюутан ирж, дотуур байранд амьдардаг гэх судалгаа бий. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 44 оюутны байр байдаг бөгөөд эдгээр нь нийт 15 мянган оюутан хүлээн авах хүчин чадалтай. Энэ нь нийт суралцагчдын 10 гаруй хувийг эзэлдэг гэсэн үг. Дотуур байранд хамрагдаж чадаагүй оюутнууд хамаатан садан, эсвэл найз нөхдөөрөө нийлэн түрээсийн байранд амьдардаг жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Тиймээс оюутны байр, нийтийн байр, хажуу өрөө болон 1-2 өрөө байрны үнийн мэдээлэл хүргэхээр сурвалжилга бэлтгэлээ.
ДОТУУР БАЙРАНД СУУХ ОЮУТНУУДЫН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 25-НД ЭХЭЛНЭ

Оюутнуудын эрэлт хэрэгцээн дээр үндэслэн одоогоос зургаан жилийн өмнө “Оюутны өргөө” буюу хүмүүсийн хэлж заншсанаар 1000 оюутны байрыг ашиглалтад оруулсан. Тус байранд төрийн өмчийн нийт 22 их, дээд сургуулийн оюутнууд амьдардаг. Ихэнх оюутны байр шинэ оюутнаа хүлээж аваагүй, засварын ажил дуусах шатандаа явж байгааг хэлж байна. Хамгийн түрүүнд “Оюутны ергөө”-г зорилоо. Дотуур байранд оюутнуудыг энэ сарын 25-наас эхлэн бүртгэх гэнэ. Найман оюутны дунд гал тогоо, душ, 00-тэй аж.

Доторх нь тохилог учир хүүхдүүд хувцсаа аваад ирэхэд л болно гэж үйлчилгээний ажилтан хэлж байна. Тус дотуур байрны төлбөр сарын 85 мянган төгрөг бөгөөд 10 сарын төлбөр болох 850 мянган төгрөгийг бэлнээр авдаг байна. Монгол Улсын боловсролын их сургуулийн харьяа оюутны байр учраас өөрийн сургуулийн оюутнуудыг түлхүү хүлээж авдаг, бусад сургуулийн оюутанд квот тогтоодог аж. Тэгвэл МУБИС-ийн оюутны нэгдүгээр байр 400 оюутны багтаамжтай. Засварын ажил нь 80 орчим хувьтай яваа гэнэ.

Тиймээс бүртгэл эхлэх хүртэлх хугацаанд засвар дуусахыг тус байрны ажилтан ярилаа. Харин Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутны дотуур байр 400 оюутны багтаамжтай бөгөөд бусад сургуулийн дотуур байрны адил мөн л засвартай байв. Оюутнуудыг наймдугаар сарын 25-наас эхэлж байрандаа оруулж эхлэх юм байна. Төлбөрийн хувьд жилийн 500 мянган төгрөг аж. Тэгвэл манайдаа л олон оюутан хүлээж авах боломжтой дотуур байрнуудын нэг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн дотуур байр нь 420 оюутны багтаамжтай.

Мөн л 25-наас оюутнуудаа авах бөгөөд ХҮИС-ийн оюутан 550 мянга, бусад сургуулийн оюутан 660 мянган төгрөгийн төлбөртэй. Харин Монголын хамгийн их оюутантай сургууль болох ШУТИС-ийн дотуур байрны төлбөр 700 мянган төгрөгөөс эхэлдэг ажээ. Томоохон сургуулиудаас хамгийн хямд төлбөртэй нь МУИС юм байна. Тус сургуулийн дотуур байрны төлбөр сарын 40 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь дөрвөн хүний өрөө юм. СУИС-ийн хувьд зургаан хүний өрөөний жилийн төлбөр 550 мянган төгрөг гэнэ.

Ерөнхийдөө бүх дотуур байр энэ сарын 25-наас бүртгэлээ эхлүүлэх бөгөөд эхлээд нэгдүгээр дамжаанд шинээр орж буй оюутнуудаа хамгийн түрүүнд хүлээн авна. Харин үлдсэн байрууддаа хоёр болон гуравдугаар дамжааны оюутнуудыг сугалаагаар оруулах ажээ. Тэгвэл төгсөх анги буюу дөрөвдүгээр дамжааны оюутнуудад дотуур байр бараг олдохгүй нь бололтой.
НЭГ ӨРӨӨ БАЙР 450 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд оюутнууд найз нөхөд, ах, эгч, дүүсээрээ нийлэн байр түрээслэн амьдрах нь ихэсжээ. Тиймээс наймдугаар cap гарахтай зэрэгцэн 1-2 өрөө байрны эрэлт нэмэгддэг бөгөөд өнгөрсөн жилийг бодвол үнийн хувьд 50-150 мянган төгрөгөөс өссөн байна. Хамгийн хямд нэг өрөө байр байршлаасаа хамаараад 450 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ энэ нь тавилгагүй.

Хотын төвөөс зайдуу XXI хороолол, Таван шар, “Хилчин” хотхонд нэг өрөө байрны үнэ ийм байна. Харин хотын зүүн зах буюу Цайз, XVI хороолол, Офицеруудын ордон, Улаанхуаран орчимд нэг ерөө байр 500 мянгаас эхэлж байгаа аж. Дүүргээр нь ангилбал Чингэлтэй, Сүхбаатар,Хан-Уул, Баянгол дүүрэгт нэг өрөө байрны үнэ хамгийн өндөр. Баянгол дүүрэгт байрлалтай нэг өрөө байрнууд шинэ, хуучин, тавилгатай, тавилгагүйгээсээ хамаараад 550-650 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Харин III, IV хороолол орчимд хоёр өрөө тавилгатай байр 750-800 мянган төгрөг. Ийм байхад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Хархорин, Цамбагарав, Саппоро орчимд нэг өрөө байрны түрээсийн үнэ хамгийн ихдээ 600 мянга байлаа. Гэхдээ 600 мянган төгрөгийн үнэтэй байр нь супер засвар хийсэн, гал тогооны тавилгатай. Автобус унаа элбэг болсон өнөө цагт Хархорин, Саппоро орчим нь бараг л хотын төвдөө орчхож байгаа юм. Хуучны угсармал байрнууд нь нэг өрөө гэх боловч одоогийн байртай харьцуулахад хоёр өрөө байдаг. Тиймээс аль болох хуучны байр түрээслэх хүсэлтэй оюутан, залуус их байгаа юм.

Хан-Уул дүүрэгт түрээсийн байрны үнэ 550 мянгаас эхэлж байна. Зайсан орчимд сүүлийн үед баригдсан байр тавилгатайгаа 700 мянган төгрөгийн үнэтэй. Тэгвэл хажуу өрөөний үнэ 250-350 мянган төгрөг байна. Гэхдээ оюутан залуус өөрийн тав тухаа бодоод хажуу ерөө түрээслэх нь эрс багасжээ. 3-4-үүлээ нийлж 1-2 өрөө байр түрээслэх нь хажуу өрөөнд амьдарснаас хамаагүй хямд, бас арай тав тухтай байдгийг оюутнууд онцолж байгаа юм.

Ядаж л хөдөө, орон нутгаас аав, ээж нь ирэхэд өөрийн гэртээ хүлээж авах боломжтой ажээ. Хамгийн гол нь байраа түрээслэхдээ барьцаа авахаас гадна төлбөрийг гурав буюу түүнээс дээш сарын хугацаагаар авна гэж заажээ. Энэ бол ихэнх байранд тавьдаг болзол юм байна.
ХАМГИЙН тохилог НИЙТИЙН БАЙР 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Хэдхэн жилийн.өмнө нийтийн байрны үнэ дээд тал нь 300 мянган төгрөг байдаг байв. Тэгвэл одоо бараг хамгийн хямд нь 300 мянган төгрөг аж. Автобусны буудлаас зайтай нийтийн байрны сарын төлбөр 250 мянга. Үүнийг эс тооцвол 300-500 мянган төгрөгийн үнэтэй байна. Зурагтын шинэ эцэст байрлалтай халуун, хүйтэн устай, дотроо 00-той тохилог, дулаахан гэх тодотголтой нийтийн байрны сарын түрээс 500 мянган төгрөг. Гэхдээ төлбөрийг бөөнд нь бус cap сараар өгөх боломжтой.

Харин Гандан, Бөмбөгөр орчмын түрээсийн байрны төлбөр 350-450 мянган төгрөгийн үнэтэй байна. Хотын төвд байрлалтай, өрөөнүүд нь том гэдгээрээ давуу талтай гэж байр түрээслэгч эзэн тодорхойллоо. Гэр хороолол дунд байдаг гэх тодотголтой болохоос байрны тохижилт тун боломжийн. Өнөө цагт усаа зөөврийн худгаас авдаг нийтийн байр бараг үгүй болжээ. Ихэнх нь ямар нэгэн байдлаар халуун, хүйтэн усны асуудлаа шийдсэн байх юм. Нийтийн байрны хувьд нэг өрөөнд олуулаа амьдрахыг хүлээн зөвшөөрдөггүй, бас бусдын тав тух, амар тайван байдлыг харгалзах үүднээс 10 хүртэлх заалт бүхий журам гаргажээ.

Үүнд хамгийн түрүүнд найр наадам, архи дарсны асуудлыг хөндсөн байх аж. Хэрвээ архи ууж бусдын тав тухыг алдагдуулсан тохиолдолд 1-2 удаа сануулаад гурав дахь удаад нь шууд хөөдөг. Ингэхдээ нийт төлбөрийн 70-80 хувийг буцааж олгодог юм байна. Эцэст нь, зөвлөхөд заавал хотын төв гэлтгүй автобус, унаа элбэг болсон өнөө үед баруун, зүүн зах руу байр түрээсэлбэл үнийн хувьд хямд, бас тун дажгүй байранд нэг жилийг өнгөрүүлэх боломж харагдсаныг тэмдэглэе.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594037
3 эможи

keyboard_arrow_up