COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс эхлэн сурах бичгийг сургуулиудад тарааж эхэлнэ

2018 оны 8 сарын 20

Arslan.mn

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хэдийнээ базааж эхэлсэн. Хичээлийн бэлтгэлийн хамгийн чухал зүйл бол ном сурах бичиг байдаг. Хүртээмж муу, хэтэрхий өндөр үнэтэй зэрэг шүүмжлэл ч жил бүр гардаг. Тэгвэл энэ жил ерөнхий боловсролын 186 нэрийн сурах бичгээс 24 нэрийг нь шинээр хэвлүүлж байгаа юм байна. Шинээр хэвлэх сурах бичгийн хоёрыг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулжээ.

Улсын төсвөөс сурах бичиг хэвлүүлэхэд жилд 4-5 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ жил 24 нэр төрлийн сурах бичиг, 14 нэр төрлийн багшийн ном шинээр зохиогдож сургалтад нэвтрэхээр байгаа. Мөн үүнээс гадна бага, дунд, ахлах ангийн хэмжээнд 65 нэр төрлийн сурах бичгийг бид нөхөн хангалтаар хэвлэж сурагчдын гар дээр тавина. Энэ сарын 20-ноос буюу өнөөдрөөс эхлэн сургуулиудад сурах бичиг тарааж эхэлнэ. 

Ингэхдээ бага ангийн буюу 1-5 дугаар ангийн сурах бичиг 100 хувь үнэ төлбөргүй. Хавар нийт сургуулиуд захиалгаа өгсөн. Захиалгынхаа дагуу сурах бичгүүд 100 хувь хангагдана. Дунд ангийн сурагчдын 40 хувьд сурах бичгийг үнэ төлбөргүй хангаж байгаа. Үлдсэн 60 хувь нь зах зээл дээрээс сурах бичгээ авах зохицуулалт хийж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593990
0 эможи

keyboard_arrow_up