COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Даун, аутизмтай 2-6 настнуудыг 186 дугаар цэцэрлэгт бүртгэнэ

2018 оны 8 сарын 08

Arslan.mn

Энэ хичээлийн жилд даун, аутизмтай 2-6 настай хүүхдүүдийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгт бүртгэж, элсэн сургахаар болжээ

2019 онд 10 дугаар цэцэрлэг ашиглалтад орох бөгөөд тэр хүртэл тус цэцэрлэгт суралцах хүүхдүүдийг 186 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэхээр болжээ.

Улсын хэмжээнд даун, аутизм, хавсарсан оноштой, тархины саажилттай хүүхдүүдийг асран сувилж нийгэмшүүлдэг ганц цэцэрлэг байдаг нь аравдугаар цогцолбор төв юм. Уг цэцэрлэгт энэ хичээлийн жилд элсэх хүсэлтэй 2-6 настнуудыг Сүхбаатар дүүргийн 186 дугаар тусгай цэцэрлэгт бүртгэх юм байна. Бүртгэл энэ сарын 20-ноос 24-ны хооронд 09.30-17.00 цагт явагдана.

Тусгай цэцэрлэгийн элсэлтийг онлайнаар явуулахгүй. Тодруулбал

Цахим бүртгэл болон элсэлтэд: 

Тусгай цэцэрлэг

Сувиллын цэцэрлэг

24 цагийн цэцэрлэг

Байгууллагын дэргэдэх цэцэрлэг

Төрийн өмчийн цэцэрлэгт элсэн суралцах зорилтот бүлгийн хүүхдүүд хамаарахгүй юм. Тэд уламжлалт аргаар бичиг баримтаа бүрдүүлж, харъяа цэцэрлэгт хандсанаар уг цэцэрлэгт элсэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593619
0 эможи

keyboard_arrow_up