COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭЕШ-ын батламж хуудсыг долоодугаар сарын 5-наас өмнө тарааж дуусна

2018 оны 7 сарын 03

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын батламж хуудсыг долоодугаар сарын 5-наас өмнө тарааж дуусна. 

ЭЕШ-ын батламж хуудсыг хаанаас авах вэ?

- Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон монгол хэл, бичгийн шалгалтын /МХБШ/ дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. 

- Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, Соёл,Урлагийн Газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна. 

- Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

 

Эх сурвалж: ikon.mn   Гэрэл зургийг: MPA.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59241
0 эможи

keyboard_arrow_up