COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Миний хийхийг хүсч байгаа өөрчлөлт” олон улсын эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа

2018 оны 5 сарын 18

Arslan.mn

Япон улсын “Goi Peace Foundation” байгууллагаас залуучууд, өсвөр үеийнхний дунд жил бүр зарладаг олон улсын эссэ бичлэгийн уралдааны зарлагдлаа. Энэхүү уралдаан нь  энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжихэд дэлхийн хүүхэд залуучуудын бүтээлч байдал, санал санаачлагыг хөгжүүлэх, залуу үеийнхээ шинэ санаанаас суралцах, дэлхий дахинд өөрчлөлт хийхийн тулд хүн бүрийн оролцоог хөхүүлэн дэмжих зориолготой билээ.

Оролцогчид нь “ The change i want to make” буюу  "Миний хийхийг хүсч байгаа өөрчлөлт” сэдвийн хүрээнд эссэ бичих бөгөөд 25 хүртэлх насны хүүхэд, залуучууд Англи, Франц, Герман, Испани (700 үгээс ихгүй), Япон хэлний (1600 ханзаас ихгүй) аль нэгээр 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор эссэ бичиж оролцох боломжтой.

Өөрийн материалаа онлайнаар эсвэл шуудангаар илгээж болно.
( Та эссэгээ онлайнаар илгээх бол доорх линкээр орж бүртгүүлнэ үү. https://goipeace-essaycontest.org

Хэрвээ та шуудангаар материалаа илгээх бол доорх форматын дагуу бэлдэнэ. 
1 - Категори / хүүхэд эсвэл залуу хүн /
2 - Өөрийн эссэний гарчиг
3 - Нэр
4 - Хаяг
5 - Утасны дугаар
6 - Емэйл хаяг
7 - Улс үндэс
8 - Нас
9 - Хүйс
10 - Төгссөн сургууль
11 - Эссен үгийн тоо

Дээрх мэдээлэл ирээгүй бол таны эссэг хүчингүйд тооцно. 

Эссе нь анхны бичмэл байх бөгөөд, олон нийтэд тараагдаагүй байх ёстой. Оролцогч эссэг зөюхөн өөрөө л бичих ёстой. Зохиогчийн эрхтэй материалыг ашигласан бол дурдах хэрэгтэй.

Уралдааны тэргүүн байранд шалгарсан 1 оролцогч 100,000 иений мөнгөн шагнал болон Японы Боловсролын яамны шагнал гардан авч, 2018 оны 11-р сарын 23-нд Япон улсын Токио хотод болох шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцоно. / Аяллын зардлыг зохион байгуулагч тал хариуцна /

Нэмэлтээр олгогдож болох шагналууд / Уйггүй хичээл зүтгэл, Шилдэг сургууль шагнал, Сургуулийн урамшууллын шагнал /

Шагналт байранд орсон оролцогчдыг 2018 оны 10 сарын 31-нд “https://goipeace-essaycontest.org” веб сайт дээр зарлана.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах веб сайт: https://www.goipeace.or.jp/en/work/essay-contest/

Та бүхэнд амжилт хүсье! 

Эх сурвалж: The Goi Peace Foundation
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57440
0 эможи

keyboard_arrow_up