COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Этүгэн их сургуулийн нэрэмжит олимпиад, сорилго амжилттай болж өнгөрлөө

2018 оны 5 сарын 07

Этүгэн их сургуулийн сургалтын албаны дарга Н.Идэрсайхан шагнал гардуулав  

ЕБС төгсөгчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Этүгэн их сургуулийн нэрэмжит олимпиад, сорилго амжилттай болж өнгөрлөө. Энэ жил Математик, Биологийн хичээлээр олимпиад, Нийгмийн тухай мэдлэг, Хими, Англи хэл, Физикийн хичээлээр сорилго зохион байгуулж давхардсан тоогоор 2000 орчим хүүхэд оролцлоо. 

Олимпиадын шагналт байранд орсон сурагчдад өргөмжлөл, медаль, Этүгэн их сургуульд хүссэн мэргэжлээрээ 15-100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг олгосон бол сорилго шалгалтын шагналт байранд орсон сурагчдад өргөмжлөл, Этүгэн их сургуульд 10-50 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг, оролцсон бүх сурагчдад 5 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг тус тус олголоо.

ЭЕШ-ийн бэлтгэл олгож Этүгэн их сургуулийн олимпиад, сорилгод өөрийгөө шалгасан сурагчиддаа талархал илэрхийлэн баяр хүргэж, амжилт хүсье.

Монгол улсын гавьяат эдийн засагч, академич С.Нямзагд багш үг хэллээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56956
0 эможи

keyboard_arrow_up