COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Оюутны хүүгүй зээлд хамрагдахад бүрдүүлэх материалын ЖАГСААЛТ

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

Сурах эрмэлзэлтэй ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй оюутнууд 2018 оны тавдугаар сарын 1-ээс хүүгүй, барьцаагүй урт хугацааны зээлд хамрагдаж, ажлын талбар дээр гараад дарамтгүйгээр төлөх боломжтой боллоо. Тодруулбал, оюутны хөгжлийн зээл нь арилжааны банкуудаар дамжуулан хүүтэй олгогдож, зээлд хамрагдах оюутнаас хамтран зээлдэгчийг шаарддаг. Хэрвээ гэр бүлийн хэн нэгэн нь зээлтэй бол оюутны зээлд хамрагдах боломжгүй байсан. Харин энэ оны тавдугаар сарын 1-ээс  оюутнууд аль нэг банкаар дамжин хүү төлөхгүй, барьцаа болон хамтран зээлдэгчгүйгээр оюутны хөгжлийн урт хугацааны зээлд хамрагдах журмыг батлан гаргажээ. Энэ жилийн хувьд  Боловсролын зээлийн сангаас 35-37 мянган оюутанд зээл олгохоор 75 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээл нь 10 жилийн хугацаатай бөгөөд сургууль төгссөнөөс зургаан жилийн дотор эргэн төлнө. Зээлийн давтамж нь 4-6 жилийн хугацаанд жилд хоёр удаа байж болно. Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна.

Дараах шаардлагыг хангасан оюутан зээлд хамрагдах боломжтой. Үүнд:

  • Зохих журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн сургуульд элссэн байх
  • Боловсролын нэгдсэн санд бүртгэгдсэн байх
  • Шинэ элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 болон түүнээс дээш байх
  • Бакалаврын оюутны хувьд голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  • Магистрант, доктрантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
  • Улиралд 10 кредит түүнээс дээш хичээл сонгосон байх

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Зээл хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуулбар
  • Сургуулийн тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэх
  • Тухайн улиралд судлах хичээлийн жагсаалт
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
  • Ирээдүйн амьдралаа тодорхойлсон эссэ бичлэг байна. 
Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56806
0 эможи

keyboard_arrow_up