COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МУИС: 750-иас дээш оноо авсан 25 элсэгчийн эхний жилийн төлбөрийг 50 хувь хөнгөлнө

2018 оны 4 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Их Сургууль 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөртөө оюутан элсүүлэх шинэ журам баталлаа.
Элсэлтийн бүртгэлийг ирэх 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж 7 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар буюу цахим хэлбэрээр хийх юм.
Нэг удаагийн бүртгэлийн хураамжаар МУИС-ийн бүрэлдэхүүн 5, салбар 2 буюу нийт 7 сургуулиас хэдэн ч сургуулийг сонгож өөрийн хүсэлтээр зэрэг бүртгүүлж болно. Хэд хэдэн бүрэлдэхүүн салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг сургуулийг сонгох ба бусад сургуулийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдах юм. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноо системээр шалгаж 24 цагийн дотор эрхээ баталгаажуулах ёстой. МУИС-ийн босго оноо нь Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд 500 оноо, Завхан Эрдэнэтийн салбар сургууль БСШУСЯ- наас баталсан оноо болох 400-аас доошгүй байна. МУИС элсэгчдэд үзүүлэх сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн талаар шинэ журамдаа тусгажээ. Үүнд ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элсэх тус бүр эхний 25 элсэгчийг эхний жилд сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Мөн БСШУСЯ-наас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-3 дугаар байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх бөгөөд улсын олимпиадад эхний байрт шалгарсан бол 100 хувь, 2 дугаар байр 75 хувь, 3 дугаар байр 50 хувь хөнгөлөхөөр журамдаа тусгасан байна. Журмыг бүрэн эхээр нь http://news.num.edu.mn/?p=49416 холбоосоор үзэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56129
0 эможи

keyboard_arrow_up