COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

2018-2019 онд зарлагдсан тэтгэлгүүд

2018 оны 3 сарын 21

ТЭТГЭЛЭГ зурган илэрцүүд

Гадаадад суралцах хүсэлтэй оюутан залуус анхаарлаа хандуулаарай. Энэ онд зарлагдсан Засгийн газрын болон их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулъя.

ЯПОНЫ ТЭТГЭЛЭГ

2018 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Япон улсын их дээд сур­гуульд суралцах хүсэлтэй монгол оюутнуудыг бүртгэж эхэлжээ.

УНГАРЫН ТЭТГЭЛЭГ

Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018-2019 оны хичээлийн жилд дахин 200 хүртэлх монгол иргэнийг сурал­цуулах сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд БСШУСЯ, Унгарын хү­лээн авч суралцуулах сур­гууль тус тус зо­хион байгуулна. Шал­га­руулалтад тэнцсэн ир­гэдийн нэрсийг Унгарын Тэт­гэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргана.

ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ

АНУ-ын Төрийн депар­­таментаас сан­хүү­жүүлдэг магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын хөтөлбөр зарлагджээ. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам Фулбрайтын 2019-2021 тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг гуравдугаар сарын 26-ны 12:00 цаг хүртэл хүлээн авах юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр 155 орны 4000 гаруй оюутанд магистрын бүрэн тэтгэлэг олгодог бөгөөд 20 гаруй мэргэжлээр суралцах боломжтой.

ШИНЭ ЗЕЛАНДЫН ТЭТГЭЛЭГ

Тус улсын Засгийн газрын монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Энэ улсад хөдөө аж ахуй, газар тариалан, технологийн чиглэлээр суралцах, мэргэжил дээшлүүлэх боломжтой юм. Өргөдөл хүлээн авах хугацаа нь гуравдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.

АВСТРАЛИЙН ТЭТГЭЛЭГ

Австралийн тэтгэлэг  нь Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм. Австралийн сургалтын тэтгэлгийг 2019 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж 2018 онд зарлана. Өргөдөл гаргах хугацаа 2017 оны хоёрдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр авах аж.

КАНАДЫН ТЭТГЭЛЭГ

Канадын Албертагийн Их сургуулийн 2018 оны бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. Тус сургууль нь намар, өвлийн магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Зөвхөн гадаад оюутнуудад нээлттэй тэтгэлэг бөгөөд нэг жилийн магистр, докторын хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулах зорилготой. Тэтгэлэгт хамрагдах материалыг тавдугаар сар хүртэл хүлээн авна. Суралцахыг хүсэгч нь “Killam” болон “Andrew Stewart Awards”-ийн өргөдлийн загварыг бүрэн бөглөж өөрийгөө танилцуулах ёстой аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
55136
4 эможи
keyboard_arrow_up