COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Багшаар ажиллах нэг жилийн эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ

2018 оны 2 сарын 20

Arslan.mn

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл хоёрдугаар сарын 19-ны өдөр  буюу өнөөдөр эхэлж, 3 дугаар сарын 19-ны өдрийн 24:00 цагт дуусах болно.

Тус хугацаанд бүртгүүлсэн иргэдэд шалтгалтын бэлтгэл хийх онлайн сургалтыг http://esurgalt.itpd.mn  цахим хаяг дээр явуулах тул бүртгүүлснээс нэг өдрийн дараа уг хаягт зааврын дагуу нэвтэрч орно уу.

Онлайн сургалтын системд нэвтрэх аргачлал

Эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бэлтгэх онлайн сургалтын системд суралцагчид нь дараах холбогдох нэр ба нууц үгээр нэвтэрч орно уу.

Холбогдох нэр: 201803+цахим шуудангийн хаяг

Нууц үг: Test#+регистрийн дугаарын тоонууд

Цахим шуудангийн хаяг нь шалгалтын онлайн бүртгэлд бүртгүүлэхдээ өгсөн хаяг юм.

Жишээ нь: Холбогдох нэр: 201803muugii_85@yahoo.com

Нууц үг: Test#85072431

Эх сурвалж: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54067
0 эможи
keyboard_arrow_up