COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

2018 оны 2 сарын 13

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо буюу Зүүн салаанд байрлах 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн ажиллагаа боллоо. Анх 2006 онд тус сургуулийн барилгыг Японы "Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж байсан.

Ашиглалтанд орсноос хойш 2008 оноос эхлэн 3 ээлжээр хичээллэж байгаа. Тэгвэл өнөөдөр 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр ашиглалтанд орж тус сургууль 3 ээлжээс хэвийн 2 ээлжинд шилжиж байна. Өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2015 оноос эхлэн барьж, 2016 онд ашиглалтанд орохоор төлөвлөсөн байсан ч санхүүгийн хүндрэлийн улмаас царцан, улмаар 2017 онд үлдэгдэл төсөв батлагдан, энэ онд бүрэн ашиглалтанд ороод байна. Барилгын гүйцэтгэгчээр "Фүжи-Алтай” ХХК ажилласан юм. Түүнчлэн 104-р сургууль Сонгинохайрхан дүүргийн 2010, 2016 оны тэргүүний байгууллагаар шалгарч байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53788
0 эможи
keyboard_arrow_up