COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Багш нарт зориулсан Япон улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ

2018 оны 1 сарын 25

Arslan.mn

2018 оны санхүүгийн жилд хэрэгжих ЕБС-ийн үндсэн багш нарт зориулсан Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. 

Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2018 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их, дээд сургууль дээр сургуулийн боловсролтой холбоотой судалгаа хийх хүсэлтэй ЕБС-ийн багш нарыг доорхийн дагуу шалгаруулалтад урьж байна. 

Бүх шатны шалгаруулалтад тэнцсэн багш 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын хооронд Японы талаас заасан их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах ба тогтсон хугацааг сунгахгүй боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 143,000 иений тэтгэлэг олгогдоно. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн тавигдах шаардлага бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Лавлах утас: Японы Улсын элчин сайдыэ яамны Соёл, мэдээллийн хэлтэс: 320-777

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52889
0 эможи
keyboard_arrow_up