COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбар МОНГОЛ ХЭЛИЙГ МОХООЖ байна

2018 оны 1 сарын 17

монгол хэл зурган илэрцүүд

Их зоихолч Д.Нацагдорж “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” хэмээн шүлгэлсэн нь өнөө цагт үндэсний тусгаар тогтнолын хэмжээнд ярих төвшинд хүрчижээ. Дээхнэ үед бид өөрсдийгөө “Буруу ярьж,Зөв ойлгодог”гэж тодорхойлдог байсан үе бий. Гэтэл одоо буруу ярьж,буруу бичиж,түүнийгээ ойлгохоо ч больжээ.

                Сүүлийн үеийн залуучуудыг монгол бичгийн дүрмийг баримтлахгүй, алдаа мадаг ихтэй бичиж байна. Бичгийн хэв гэж авах юмгүй боллоо гэж шүүмжлэх нь нэг талаар өрөөсгөл мэт санагддаг. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр дэх монгол хэлний хичээлийн цагийг эрс багасгасны дээр уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс бүр хасах тухай ярьж байсан ч арай үгүй болгочихоогүй бололтой юм.

 Дунд сургуулийн зургаадугаар ангийн долоо хоногийн хичээлийн хуваарийг харахад монгол хэл хоёр цаг (цаг ч биш 40 минут), уран зохиолын хичээлийг ердөө ганцхан цагаар төлөвлөсөн байх юм. Нэг ангид 35-40 хүүхдийн багтаамжтай хичээллэж байхад ганц багш 40 минутад ямар мэдлэг өгч чадах вэ. Өнөөгийн хүүхдүүдийг индиго буюу оюун ухааны потенциал (нөөц боломж) ихтэй гэж ярьдагч энэ богино хугацаанд тэр хүнд нөхцөлд хүүхэд монгол хэлний дүрэм журам, зөв бичих дадалд суралцана гэдэг юу л бол. Зөвхөн хэл уран зохиолын төдийгүй нийгэм  болон байгалийн ухааны багш нар жил бүр шахуу солигдож, сурах бичиг дотроо өөрсдөө толгой нь эргэчихсэн, сурагчдад яаж зааж ойлгуулах ухаанаа ч олохоо больчихсон байх юм билээ. Хүүхэд багачууд маань эх хэлээрээ зөв цэгцтэй ярьж алдаа мадаг багатайхан бичээд сурчихвал хаа хаанаа л хэрэгтэй юмсан. Хэдийгээр дэлхий хавтгай болж, улс түмэн даяаршиж буй нь үнэн  ч бид өөрийн эх хэл, урлаг утга зохиол, соёлоороо бусдаас ялгарч, газар нутгийн бүрэн байдлаа хамгаалах учиртай юм. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад Монгол баян” гэдэг дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52462
0 эможи
keyboard_arrow_up