COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сурагчид хоёрдугаар сарын 1-нийг дуустал нэг сар амарна

2017 оны 12 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын томуу, томуу төст өвчний хүн амын өвчлөлийн байдалтай уялдуулан зохицуулалт хийх үүрэг чиглэлийн дагуу сурагчдын амралтыг 2018 оны 1-р сарын 8-нд эхлэх байсныг нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-нийг дуустал нэг сар амраах шийдвэр гарлаа. Томуугийн 6 вирус эргэлтэнд байгаа бөгөөд эдгээр нь хавсарсан тохиолдолд өвчин хүндрэх эрсдэлтэй учир дэгдэлт эхлэхийг хүлээлгүй сурагчдын амралтыг 7 хоногоор наашлуулах шийдвэр гарлаа.

Эцэг, эхчүүддээ анхааруулахад аль болох олон хүнтэй газраар хүүхдүүдээ авч явахгүй байх, өвчин хүндрээгүй бол өрхийн эмнэлгээс зөвлөгөө авч аль болох гэрийн нөхцөлд эмчилж хавсарсан вирусээс сэргийлэх нь зүйтэй болохыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Амин дэм бүхий хоол ундаар хүүхдээ асрах нь дархлааг нь дэмжиж вирусын халдварлахгүй байх ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51446
1 эможи
keyboard_arrow_up